Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын цэнгүүний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажилласан билээ.

Тэгвэл түүнтэй хамт наадмын нээлтийг  Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар нар хамтран зохион байгуулж чиглэл чиглэлээ хариуцан ажилласан юм. Монгол улсын нэрийг дэлхийн давцанд гаргаж, чанартай бөгөөд даацтай уран бүтээл төрүүлдэг тэд энэ удаад хамтрахдаа  хөвгүүдээ “дагуулсан” байна.



Тодруулбал энэ жилийн наадамд Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн зураглаач хүү Д.Ангарагаа дагуулсан бол,  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар хүү, “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахыг, Со гавъяат хүүгийнхээ хамт наадмын нээлт, хаалтыг хамтран зохион байгуулсан нь наадамчин олонд таалагдсан. Их ажлын ард гарсан аав, хөвгүүд хамтдаа дурсгалын зураг даруулсан байна. Хэлэх үг, хийсэн ажилтай аав нараараа бахархсан хөвгүүд, ихийг бүтээх хөвгүүдээрээ бахархсан удам дамжсан урлагийнхны ховор, дурсгалтай агшинг хүргэе. 

Зургийг Д.Ангарагийн цахим хуудаснаас авав. 

 

 

 


 Т.Энгүүн