6rvapb2lp9qf8cvqfqiqc4q4rm

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрх чөлөөний талбайд ТЕГ, НДЕГ, УБЕГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.

Энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал,

2015 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж бүрджээ.

Гааль хилээр бараа, эд зүйлс , тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ огт мэдүүлээгүй эсвэл тоо хэмжээ, гаалийн үнэ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлтийн горим, ангиллын кодыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн бол зөрчлөө залруулах боломжтой юм.

Хамгийн гол нь хувь хүн, компанид олгож буй боломж 2015 оны сүүлчийн өдөр буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм байна.

Б.Анир

Zaluu.com