Манай улсын эдийн засаг аврагдах нь бүү хэл доройтож туйлдаж байна гэлтэй. Ийн хэлэхийн учир нь гадаадын хөрөнгө оруулалт 0 тэнцэв. Экспортын орлого буурлаа. Төвсийн алдагдал сар хүрэхгүй хугацаанд 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 879 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ сарын эхээр 1998-2002 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш дөрвөн төгрөгөөр буурлаа. Монгол банкны хаалтын ханшаар доллар 1992 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1994-1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1997-1998 төгрөгөөр зарж байна.

Аравдугаар сарын хоёр долоо хоногт онины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5755 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 935 төгрөгөөр, үхрийн цул мах 885 төгрөгөөр буурчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.7 хувиар буюу 470 төгрөг, хонины цул мах 10.3 хувиар буюу 655 төгрөгөөр тус тус буурчээ.

 

 

Х.Даваа