Эхнэрээ хайрлаагүй байж бусдаад хайр нэхэхээ боль эрчүүд ээ
2015/10/20
Хүний нутагт ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцаж байгаад гэр бүл болсон юм. Анх нөхрөө би миний амьдралыг минь түшилцэх сайн хүн гэж бодож байлаа.
Хөдөө гадаа өсч олон эгч дүүтэй эмэгтэй хүн хайрлаж чадах тийм ноён нуруутай хүн гэж сонгосон. Гэтэл монголд ирээд л авгай хүүхэнтэй орооцолдож охин бид 2-г ч тоохоо байсан. Би эхлээд өөрөөсөө өө хайж үзсэн. Надаас болоод гээд нөхрөө улам ихээр хайрласан тэр энэ ингэх ёстой гээд бодно. Ажилгүй хүүхдээ хараад байгаа надад ах эгч нарын өгсөн хэдэн төгрөгөө нөхөртөө л зарцуулна. Би нөхөрөө зүгээр байхад нь хардаад байгаа юм биш шүү. Хажуу хүн маань надаас утсаа байнга нууна, хоноод явна, байнга худал хэлнэ. Одоо уг нь 40 шүргэж яваа эр хүн шүү дээ.
Гэтэл ангийнхаа гэр бүлтэй хүнтэй явалдаад ядаж тэр хүүхэнд ичэх нүүр байхгүй, нөхрөө хүний нутагт байх хооронд бусдын гэр бүлд шунаад тэгсэн мөртлөө, нөхөрт маань там шиг амьдрах хэцүү шүү гээд мессеж бичэх юм.
Тэр заваан юмыг би юу гэж сайн сайхнаар хэлэх вэ дээ, гэтэл янхан шиг авгайг өмөөрөөд тэрэнтэй явалдаад машин тэргээ хүртэл зарсан. Одоо юу ч үгүй болсон хэрнээ тэр авгайтай заваараад.
Ухаан суугаачээ эрчүүд ээ, хажууд суугаа эхнэр үр хүүхдээ хайрлахгүй байж яаж бусдаас хайр харж явдаг байна аа.
Зочин · 2015/10/21
Salah tiim amarhan zuiluu. Hunii amidral ereentei baraantai haniga uharasai gesendee huleej ingej bichihiig husee bailguidee... End neeh bulaisaad bh zuil bhgui bho...
Зочин · 2015/10/21
Ингэж гэр бүлийнхээ доторхи юмаа бусдад дэлгээд, бусдыг муулаад яваад байх ямар хэрэг байнаа. Болохгүй л байгаа бол салчих л хэрэгтэй баймаар юм.
Зочин · 2015/10/20
Er xunii tolgoi ergexeeree 360 bish 1000 gradus ergedgiin. Yag dondogmaa shig. Doroo ergeldj ugnuu.xaraxad ineedtei.
Зочин · 2015/10/20
Er hun neg tolgoi ni ergehere tegdeg gesen huni amidral erni ih hetsu yuma ehner ni johon l gundu bwal nohor ni oor hun erguuleed ywad ogno emegt hun udah tusma dasad bhd eregt hun udah tusma zalhad ilu saihnig haih yum