Чацарганы ид шид
2015/10/20
Чацарганыг яшилдуу, бургасан навчит гэж хоёр төрөлд хуваадаг ба манай оронд яшилдуу төрлийн чацаргана ургадаг. Чацаргана найрлагандаа С, А, К, Е, В1, М2, Р зэрэг аминдэм, тос, биологийн идэвхт бодис агуулдаг. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул “Умард зүгийн хан боргоцой” гэж нэрлэдэг.
Ходоодны шархлааны үед хоол идэхээс 30 минутын өмнө хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Эмчилгээг 21 хоногоос cap хүртэл үргэлжлүүлэх бөгөөд эмчилгээний үед архи, дарс, хүчиллэг зүйл хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг.
Арван хоёр нугалаа гэдэс шархлах өвчний үед хоол идэхээс 30-40 минутын өмнө тосыг цайны халбагаар өдөрт 2-3 удаа 7-10 хоног хэрэглэнэ.
Шархлаа гүнзгий, гүн хөлдсөн үед тосыг тэр хэсэгт шууд түрхвэл амсар нь аньж идээлж болзошгүй тул захаас нь эхлэн бага багаар түрхсээр гүн шарханд хүргэнэ.
Чацарганын шүүсийг 1:5 харьцаагаар, усаар шингэлж, амт оруулах төдий элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хөлс чийхарч, бие тавигдан ядаргаа арилж, зүрх судас, гэдэс дотор, амьсгалын эрхтний үйл ажиллагаа эрс сайжирна. Жимс, жимсгэнийн аль ч төрлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авч түүний хяналтын дор байх шаардлагатай.