Салсан ч би цаашид яаж амьдрах юм бэ?
2013/07/15
Сайн байцгаана уу. Би одоо 26 настай. Би маш муухай зүйл хийчихсэн яах учраа олохоо байлаа. Би нөхөртэй 3 настай хүүхэдтэй. Хамт амьдраад 4 жил үерхэснээс хойш 10 жил болж байна.
Бид маш сайхан гэр бүл байлаа. Гэтэл би нөхрөө хуурсан. Тэр явдалыг нөхөр маань мэдчихсэн. Хуурах хуурахдаа бүр 10 жилдээ үерхэж байсан залуутай гэртээ авчраад унтчихсан. Ангиараа уулзаад 2-уулаа нилээн согтсон байсан тэгээд би гэртээ иртэл дагаж орж ирээд бид 2 унтчихсан. Би уул нь тийм зүйл болно гэж огт бодож байсангүй. Яагаад нөхөр маань мэдсэн гэхээр миний messenger хаяг руу ороод бүх зүйлийг уншаад мэдсэн. Бид 2 мessengereer харьцдаг байсан. Нөхөр маань уул нь шалгадаггүй намайг харддагч үгүй байсан. Яагаад ч юм тэр өдөр үзээд бүх бичсэн бүгдийг үзчихсэн. Гэрийг минь бузарласан би чамтай амьдрахыг хүсэхгүй байна гээд байгаа.
Тэгээд бид 2 одоо салах болоод байна. Би үнэхээр нөхөртөө хайртай тийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Салж үнэхээр чадахгүй нь ээ. Салсан ч би цаашид яаж амьдрах юм бэ? Одоо би яг яах вэ та бүхэн надад туслаач дээ. Буцаж нийлэхийн тулд би юу хийх ёстой вэ? Жаахан утгагүй бичсэн байж магадгүй ойлгоорой…