Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батболдыг найз бүсгүйчүүдийг нэгнээ хэрцгийгээр хөнөөхөд хүргэсэн гэж үзэн, саатуулаад байсан юм.
Тэгвэл түүнийг батлан даалтад гаргасан байна. Энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст байцаагчаар ажиллаж байсан Ч.Туяа гэгч мөн хэлтсийн татварын хяналтын байцаагч Э-г онц харгис хэрцгий аргаар буюу 75 удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Сэжигтэн Ч.Туяагийн хувьд Д.Батболдын хүүхдийг гаргасан гэх бөгөөд талийгаач эмэгтэйтэй холбоотой болсныг мэдээд хардсандаа уг хэргийг хийснээ хүлээгээд байгаа юм. Ийнхүү хоёр бүсгүйг биенийхээ аминд хүрсэн хэрэгт Д.Батболдыг холбоотой байж магадгүй гэж үзэн,сэжигтнээр тооцон саатуулаад байсан ч ийнхүү түр батлан даалтаар гаргалаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр түүнийг албан тушаалаа урвуулан төсвийн мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт ч мөн холбогдуулан шалгахаар болоод байгаа гэх. Учир нь Д.Батболд нь талийгаач эмэгтэй болон гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйд өндөр үнэтэй машин бэлэглэж, байр авч өгсөн нь түүнийг шалгахад хүргээд байгаа аж.Түүний тухай дэлгэрэнгүй тухай мэдэхийг хүсвэл
энд дарна уу
Зочин · 2013/07/17
batboldoo ****a chamaig
Зочин · 2013/07/17
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгал далайн 5 өдрийн аялалд урьж байна. 640000 төг бүх зардал.Аяны их зам ХХК ***4-5545 **12-*345 *661-5545
Зочин · 2013/07/17
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгал далайн 5 өдрийн аялалд урьж байна. 640000 төг бүх зардал.Аяны их зам ХХК ***4-5545 **12-*345 *661-5545