С.Наран казак залуутай гэрлэхгүй
2013/02/14
Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө тодордог дуучин С.Нарантай холбогдож “Дуучин С.Наран Валентинаар Казак залуутай сүй тавина” гэсэн мэдээллийн тодруулгыг авах гэсэн боловч гадаадад яваа тул түүний дотны танилтай ярилцаж дээрхи мэдээллийн талаар хариулт авлаа.
Сүүлийн үед хэвлэлүүдээр дуучин Нарангийн сүйт залуу Налайхад уурхайтай казах залуу болон тэрээр казах түмний бэр болж, гэгээн хайрын өдрөөр романтик сүй тавих гэж байгаа гэх мэдээлэлд тодруулга авахад: Дээрхи мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй бөгөөд дуучин С.Наран өнөөдрийг болтол уран бүтээлдээ анхаарлаа хандуулж Монголдоо төдийгүй дэлхийд хит болсон гайхалтай уран бүтээлүүд туурвихаар ажиллан завгүй яваа гэнэ.
Тэгээд ч казак залуутай үерхдэг гэх мэдээлэл нь худал цуу яриа ба хэн нэгэнтэй сүй тавих, хурим найр хийх яриа огт байхгүй гэнэ.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш