Иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь дээр бүдэрч байна
2013/07/17
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Энэ бол гэр хороололд, айлын хажуу өрөө хөлслөн суудаг, нэг ёсондоо байртай болъё гэсэн иргэдэд таатай боломж. Гэвч хүсэн хэн боловч энэ зээлд хамрагдаж, тав тухтай орон сууцанд орчихож чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл байрныхаа урьдчилгаа болох 30 хувь дээр гацаж байгаа хэрэг. Тиймээс иргэдийн хувьд банкнаас зээл авч, авсан зээлээ байрныхаа урьдчилгаанд өгдөг ийм жишиг байгаа нь үнэн. Энэ бол монголчуудын амьдрал. Яагаад гэвэл бэлэн мөнгөтэй, байрныхаа урьдчилгаагаа дийлэх чадвартай хүн цөөхөн гээд хэлчихэд хилсдэхгүй. Ихэнх нь ах дүү, аав ээжийнхээ эд хөрөнгийг банкинд тавьж, зээл авч байж орон сууцны найман хувийн зээлд хамрагдаж байгаа аж.
Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн орон сууцны ипотекийн зээл иргэдийг байртай болгож, цаашид өөрийнх нь өмчийг бий болгон өгч байгаа. Энэ нь сайн талтай. Харин иргэдийн зүгээс урьдчилгаа 30 хувь гэдгийг ядаж л 20 болгон бууруулах, уян хатан хандахыг хүсэж байгаа юм. Өмнө нь байрны зээл авсан иргэд найман хувь рүү шилжихэд дунд нь хүүний зөрүү өгөх болдог. Яагаад гэвэл урьдчилгаагаа 20 хувь төлсөн тохиолдолд 10 хувиа нэмж өгөх шаардлагатай гээд иргэдэд давхар ачаалал үүрүүлж байгаа юм. Хэдийгээр байрныхаа хүүг найман хувиар төлнө гэдэг тэдний хувьд сайхан боломж ч найман хувь рүү шилжихээсээ өмнө дахин мөнгө төлнө гэдэг нь хүндхэн даваа болоод байгаа нь үнэн. Тиймээс иргэдийн зүгээс урьдчилгаа 30 хувийн төлбөр дээр бүдэрч байгаа явдал байсаар байна.
Арилжааны бүх банк орон сууцны найман хувийн зээлийг олгож байгаа. Зөвхөн Худалдаа хөгжлийн банкинд гэхэд орон сууцны зээлтэй 8000 гаруй харилцагч байдгаас найман хувийн хүүтэй зээл рүү шилжих шаардлагыг хангасан 3000 орчим харилцагчаа ямар ч шимтгэлгүйгээр шилжүүлжээ. Тэд урьдчилгаа 30 хувиа төлсөн байсан тул шууд шилжсэн гэсэн үг. Үлдсэн нь үлдэгдэл урьдчилгаагаа төлбөл шилжинэ. Гэвч банк өөрийн эрсдлээ тооцоолж, мөн найман хувийн зээлийн журмын дагуу 30 хувийн урьдчилгааг төл гэдэг шаардлагыг иргэдэд тавьсаар байгаа юм. Мөн тухайн гэр бүлийн 45 хувь хүртэлх орлого байна гэж заасан ч байрныхаа квадрат метрээс хамаарч хамтран зээлдэг шаардлагатай юу, үгүй гэдгийг банкнаас гаргаж байгаа юм байна.
Харин “Голомт” банкнаас зээл хүсэж байгаа нэгэн иргэнтэй уулзахад “Банкны зүгээс хүндрэл, чирэгдэл учруулж байгаа юм бол алга. Харин материалаа бүрдүүлэх гэж цаг алдах зүйл гардаг юм байна. Мэдээж хэрэг байрны урьдчилгааг 30 хувиар төл гэдэг шаардлага тавьж байна. Банкны зүгээс зээлээ гаргахдаа 14 хоног хүлээ гэдэг юм байна. Харин байрны үнэ өсөж байгаа нь бидний зүгээс хүндрэлтэй байгаа” гэсэн юм. Банкны зүгээс зээлдэгч нарт 15 орчим төрлийн бичиг баримт бүрдүүлэхийг хүсдэг нь нэлээд хүндрэлтэй байдаг бололтой.
Бид найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хэрэгжилтийн талаар Монголбанкны эдийн засагч Э.Хишигжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-Найман хувийн зээл хэрэгжээд нэлээд удаж байна. Энэ хугацаанд хэчнээн төгрөгний зээлийг хэдэн хүнд олгоод байна вэ?
-Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 19 хоногийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 772.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн. Үүнээс банкууд 12568 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 359.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлээд байна. Нөгөө талаас шинээр зээл авах хүсэлт гаргасан иргэд байгаа. Үүнд 176.8 тэрбум төгрөгний орон сууцны ипотекийн зээл авахаар гаргасан. Банкууд 1788 иргэнд 89.6 тэрбумын орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгосон үзүүлэлттэй байна.
-Найман хувийн орон сууцны зээлд хамрагдах гэхээр иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр дээрээ гацдаг зүйл бий гэдэг. Өмнө нь зээлтэй байсан иргэн найман хувь руу шилжихээр хүүгийн зөрүү өгөх шаардлага байгаа шүү дээ?
-Журамд заасан байгаа. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 30 хувь байна гэж заасан. Өмнө нь зээл авсан иргэд магадгүй урьдчилгаагаа 20 хувь төлсөн байж болно. Тэдний хувьд урьдчилгааны дутуу буюу 10 хувиа зайлшгүй төлж байж ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Хэрвээ урьдчилгаа нь хүрэхгүй бол өөрсдийнхөө цалин орлого, хуримтлалаа нэмэгдүүлснээр дараа нь энэхүү хөтөлбөрт хамрагдахад оройтохгүй. Өөрөөр хэлбэл найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгох энэ хөтөлбөр цаашид урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгож байгаагаараа онцлогтой.
-Орон сууцны эрэлтийг нэмэгдүүдэхээр Монголбанк зээл олгосон. Байр нэмж барьж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк барилгын нийлүүлэлтийг гурван сувгаар дэмжээд эхэлсэн. Үүн дээр гурван сувгаар банкуудад санхүүжилтийг байршуулаад байна. Үүний дүнг хэлэхэд нэгдүгээрт, барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг олгох, цаашлаад барилгын гол нэр төрлийн материалыг тогтвортой хангах үүднээс 136.8 тэрбум төгрөгийг байршуулаад байна. Нөгөө талаас зайлшгүй инпортлох барилгын материалын үнийн тогтвортой байдлыг хангахаар 131.4 тэрбум төгрөгийг байршуулсан. Түүнчлэн орон сууцны барилга барьдаг компаниудад зээлийн эхлэл санхүүжилт болгоод 385.5 тэрбум төгрөгийг банкуудад байршуулж, үүнээс тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, барилгын компаниуд санхүүжилтээ аваад эхэлсэн. Нэг зүйлийг онцолж хэлэхэд орон сууцны барилгын компаниудад байр барихад нь зориулсан зээлийн эхлэлийн санхүүжилт зөвхөн яг барилга барихад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл үүнийг ямарваа нэгэн бусад зүйлд ашигласан тохиолдолд Монголбанкнаас санхүүгийн эх үүсвэрээ татах хүртэл арга хэмжээ авна. Тэгэхээр нийлүүлэлтийг ийм сувгаар дэмжээд эхэлсэн байгаа.
Монголбанкны эзийн засагч ийн хэллээ. Монголбанкны зүгээс иргэдийн хүссэн зээлийг банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу цаг алдалгүй өгч байгаа юм байна. Харин чоно борооноор гэгчээр энэ зээлийг олгосонтой холбогдуулж хуучин байрны үнэ өссөөр байна. Учир нь энэ зээлийг бэлэн болсон болон хуучин орон сууцанд өгнө гэснээр үнээ нэмэх нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан төвийн зургаан дүүргийн хуучин орон сууцны үнийг индексээр авч үзэхэд 2010 оныг 2013 оны эхний хоёр улирлын байдалтай харьцуулахад 65.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 2012 оны жилийн эцсээс 3.7, жилийн өмнө улиралтай харьцуулахад 2,9 хувиар өсчээ.
Улаанбаатар хотын хуучин орон сууцны үнэ ханш
Дүүрэг |
Хороолол |
1 өрөө |
2 өрөө |
3 өрөө |
СБД |
50-н мянгат |
|||
220-н мянгат |
||||
5-р хороолол |
||||
7-р хороолол |
||||
11-хороолол |
||||
ЧД |
6-р хороолол |
|||
40-н мянгат |
||||
Бага тойрог |
||||
ХУД |
120-н мянгат |
|||
19-р хороолол |
||||
БЗД |
12-р хороолол |
|||
16-р хороолол |
||||
13-р хороолол |
||||
15-р хороолол |
||||
СХД |
ХМК |
|||
5-н шар |
||||
21-р хороолол |
||||
1-р хороолол |
||||
БГД |
6-р бичил хороолол |
|||
Төмөр зам |
||||
10-р хороолол |
||||
4-р хороолол |
||||
3-р хороолол |
Зочин · 2013/07/18
une n tengert hadsan bair avch bitgii davruulaad baitsgaa ene zeelleg urt huu n baga ch undur unetei bolohoor nasaara urtui yavna gesen ug ene bol bairnii unee barij chadaagui bj bair zarsan chenjuuded tohirson ashigtai zeelleg bolj huvirlaa
Зочин · 2013/07/18
,mmm
Зочин · 2013/07/18
30% huvia cugluulj chadaagui hun sar buriin tolboroo tolood yavna gedeg barag l baihgui l dee, humuus miny oligtoihon gazar togtvortoi ajillad 30%-aa ehleed cugluul!
Зочин · 2013/07/18
20%bolgoj uguuch zasgiin gazar mineee demjij bgaan 20%