Манай улсын ой хээрийн бүсээс бэлтгэж, ОХУ-руу гаргасан царс модны хууль бус тээвэрлэгчид АНУ-ын хилийг давахаар оролдсон байна. Энэ талаар “Hampton” вэб сайтад өнөөдөр мэдээлсэн бөгөөд гэмт этгээдүүдийг 10 сая ам.доллараар торгоно гэжээ.

Энэ төрлийн хэрэг өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан бөгөөд Оросын байгаль хамгаалагч нар гэмт этгээдүүдийг “Mongolica Quers” хэмээн нэрлэдэг болжээ. 2010 оны байдлаар ОХУ-руу тээвэрлэгдэж буй Монгол царс модны хэмжээ Дэлхийн байгаль хамгаалах сангийн тогтоосон 200 хувийн эрх хэмжээг давсан байна. Ийнхүү Орос руу гарах царс мод 2013 онд баталсан хууль эрхзүйн хязгаараас 800 гаруй хувиар хэтэрчээ. Учир нь Дэлхийн бусад улс орны царс модтой харьцуулахад манай улсад ургадаг царс өндөр чанартай байдаг аж. Тиймээс Оросын модон эдлэлийн үйлдвэрүүд өргөнөөр ашигладаг байна. Харин АНУ-ын зах зээлд өндөр эрэлттэй уг модоор тансаг зэрэглэлийн тавилга, автомашины салоны чимэглэл, хувийн тансаг байшингийн гадна, дотно угсралтыг хийдэг аж. Тиймээс “Монголоос бэлтгэж, хилийн эрх мэдэлтнүүдтэй тохиролцон улмаар Орос руу оруулж ирэн, ачиж янзлаад АНУ-ын боомтууд руу далайгаар хүргэх явдал маш их газар авч байна” хэмээн ОХУ-ын Сибирийн Байгаль хамгаалах албаныхан хэлжээ. Ингэснээр царсан ойн бэлчир дагаж амьдардаг цагаан ирвэс зэрэг амьтдын нутаг орон сүйтгэгдэж байга юм. Мөн амьтад ойгоос дайжиж, хууль бус ан газар авч байгаа аж.

Н.Ганаа