Эмэгтэй хүнд итгэх итгэл алга…
2013/02/14
Сайн байцгаана уу. Намайг Г гэдэг 34 настай. Та бүхэнтэйгээ сэтгэлээ хуваалцах гэсийм. Би амьдралдаа 2 удаа хууртсан болохоор ч тэрүү итгэх итгэлгүй болчихлоо. Уул нь надад дутагдаж гачигдаад байх зүйл байхгүй л дээ. Тэгэхдээ л…
20-тойдоо анхны хайртайгаа учраад сайхан байлаа. Тэр маань Архангайн багшийн коллеж сурдаг, сургуульдаа яваад 1 жил 2 сар сураггүй байж байгаад 1 захиа ирсэн. Гараасаа хөтлөх охинтой болсон, уучлаарай гэсэн захиа. Түүнийгээ уучлаж сайхан амьдрахыг ерөөж билээ. 22-тойдоо эхнэртэйгээ танилцаж амьдралаа зохиосон. 1 хүнтэй болж цугтаа 9 жил жаргал зовлонгоо хуваалцаж сайхан л байсан. 3 жилийн өмнө гэв гэнэт шүүх дээр дуудагдаж бид 2 салсан. Эхнэр маань өөр хүнтэй болсон гэсэн.
3 жил ганцаараа амьдарч байна. Аав ээж маань хань ижилтэй бол гэж үглэх юм. Би дахиж эмэгтэй хүнд итгэж чадахгүй юм. Хүнтэй танилцсан ч 1 л хуурамч юм шиг санагдаад байх юм. Та бүхэн сэтгэлээ хуваалцана гэдэгт найдаж байна.