”Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийх үеэр нэг ч хүн саатуулаагүй”
2013/07/18
МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өнгөрсөн лхагва гарагт нэгжлэг хийж, эд хөрөнгийг нь битүүмжилсэн нь олны анхаарлыг татав. Нэгжлэгийг прокурорын зөвшөөрлөөр АТГ-аас хийсэн ч чухам ямар шалтгаанаар яах гэж ийнхүү орон гэрийг нь нэгжих болсноо хэн ч тайлбарлаагүй.
Хэвлэлүүдээр НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн өгсөн мэдүүлгийн дагуу ийнхүү нэгжлэг хийсэн, улсад учруулсан хохирлыг нь барагдуулахаар эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэж мэдээлж байв. Т.Билэгтийг Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч 2010 онд хил давсан тул Интерполоор эрэн сурвалжилж байв. Гэвч тэрээр энэ сарын эхээр эх орондоо ирсэн тул АТГ-аас саатуулан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Т.Билэгт нь мөрдөн байцаалтын явцад Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоо хүлээгээд байгаа юм. Мөн Н.Энхбаярын хэрэгт эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг саатуулсан гэх мэдээлэл цацагдсан. Ингээд энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга С.Хишигжаргалаас тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт таны зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн байна. Яг ямар үндэслэлээр нэгжлэг хийсэн юм бэ?
-Н.Энхбаярын гэрт хийсэн нэгжлэг хуулийн дагуу явагдсан. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй.
-Үндэслэл нь юу юм бол. Т.Билэгтийн мэдүүлгээр нэгжлэг хийсэн гэх юм?
-Тийм зүйл байхгүй. Н.Энхбаяр гэдэг хүний хэрэг өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн. Гэвч нэг хэргийг нь тусгаарлаад байсан. Тодруулбал, Т.Билэгт, Б.Хуяг, Н.Энхтуяа, Н.Болормаа нарын хэрэг. Тиймээс уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийх шаардлагатай болсон. Энэ дагуу л нэгжлэг хийлээ.
- Н.Энхбаяр ялаа эдлээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад гэнэт ийнхүү нэгжлэг хийж байгаад иргэд ихэд гайхаж байх шиг байна?
-Энэ нэгжлэг Н.Энхбаярын хэрэгт огт хамааралгүй. Нэгэнт шүүхээр шийдэгдсэн, ялаа эдэлж байгаа хүний хэрэгт холбогдуулж, хөрөнгө битүүмжлэх, нэгжлэг хийх ажиллагаа явагдаагүй. Түрүүний нэр дурдсан хүмүүсийн хэрэгт холбогдуулан нэгжлэг хийсэн. Мөрдөн байцаалтын явцад энэ хүний гэрт нэгжлэг хийх шаардлага гарсан учраас л нэгжлэг хийсэн.
Зочин · 2013/07/21
hiih estoi ajilaa l hiij bna gej bodoj bna yunda surjigneed bgaanbee
Зочин · 2013/07/19
humuusiin ajiliig zugeer hiilgeech negjih estoi bolood l negjee biz bidnii datbariin mongoor bayajsan buh humuusiin geriig negjij toluuleh heregtei darga geheer l sur boloh yum adilhan l hun erh medlee ashiglaj bayajsan hun zugeer engiin humuustei adil l shiitgeh heregtei toluuleh ch estoi
Зочин · 2013/07/19
Зочин · 2013/07/19
ene AVLIGATAI TEMTSEH GAZAR GEJ NEG HOGIN GAZAR BII BOLCHJEE OORSDIGOO YUGED BODTSON HEND NEGNII URT GAR HOLTNUUD BOLDOO