С.Баяр монголдоо ирсэн нь Н.Энхбаярыг суллагдахад саад болсон уу?
2013/07/18
МАХН-аас ерөнхийлөгчид сонгогдогчийн санал хуваасан нь өнөө хэн ч маргахын аргагүй ч Н.Энхбаяр суллагдаагүйд ард түмэн гайхширан хүлээзнэсээр наадам ард хоцров.
Харин тохиролцоо ганц МАХН-ын гишүүн нь сонгуульд санал хуваах төдий биш байсан гэдгийг уг намын нөлөө бүхий эрхэм тодруулаад нийт гурван асуудлыг бүрэн шийдсэн тохиолдолд суллагдана гэсэн болзолтой байсан гэжээ.
Нэгдүгээрт ерөнхийлөгчийн сонгуульд Удвал нэр дэвшигчээр санал хуваалган Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчид дэвшүүлэх бололцоог хангах,
Хоёрдугаарт АН-ын хүн гэгдэх өдгөө АТГ-ын Б.Хурцыг Англи улсад баривчлуулахад оролцсон болон нууц ажиллагааг гадаад улс орнуудад илчилсэн этгээдүүдийг ил болгох,
Гуравдугаарт 7 сарын 1-ий хэрэг явдлын зохион байгуулагчид, тухайлбал онц байдал зарлаж иргэд рүү буудах тушаал өгсөн өндөр дээд албан тушаалтны нэрийг тодруулах,
Дээрхи гурван болзлуудаас сүүлийн болзол дээр гацаа үүссэн тул Н.Энхбаяр суллагдаагүй байна.
Эхний болзол нь биелээд хоёр дахь нь биелэх хугацаа тун ойр бөгөөд Хурцыг гадныханд буюу Европын Холбооны хууль сахиулах байгууллагуудад монгол улсын тагнуулын нууц ажиллагааг анх илчилсэн монгол улсын иргэн тухайн үед Европын Холбооны улсад олон жилээр амьдарч байсан хүн аж.
Тэрээр тухайн үедээ гадны тагнуулын байгууллагад элссэн байх магадлалтай бөгөөд эх орныхоо эсрэг нууц үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа тул амьдарч буй газраас нь буюу АНУ-аас авчрах болсон байна.
Тун саяхан Т.Билэгтийг АНУ-аас авчруулан хорьж байцааж эхэлсэн нь уг этгээдтэй Билэгт холбоотой байсныг харуулж байна. Англи улсад баривчлуулахад хүчин зүтгэл гаргасан өндөр албан тушаалтнуудын хэргийг тусгайлан шалгаж эхлээд байгаа юм байна.
Харин сүүлийн болзолд саад гарсныг С.Баяр наадмын өмнөхөн яаруу сандруу монголдоо ирж гал унтраасантай холбож байна. Тэрээр Н.Энхбаяртай уулзаж, зөвлөлдөх, цаашлаад ерөнхийлөгчид тодорхой санал тавьж тохироонд хүрэх асуудал тавьна гэж үзэх хүмүүс дээгүүр хүрээгээр байгаа аж.
Учир нь экс ерөнхийлөгчийн тусгай хамгаалалт буусан нь одоогийн ерөнхийлөгч түүнийг суллахад ойртсоны дохио болсон байж болох. Тийм бол С.Баярын хийх алхмууд мөн л шахуу ойртсоор.
Бүдээ
Эх сурвалж:
Батбаяр · 2013/07/23
7 сарын 1-ний бузар явдал Элбэгдоржийн зохиосон ажил Баяр ямар ч буруугүй хохирогч шүү дээ Баярын засгийн газрыг юм хийлгээгүй гацаасан хүмүүс нь ардчилсан намынхан та нар санаж байгаа бол юм л бол хурал хаялаа гээд гарч явцгаасаар байгаад 4 жил улсын хөгжлийг хойш татсан Тэр үед улсын их хуралд суудалтай сөрөг хүчин хуралд суухгүй бол юу ч шийддэггүй байсан Одоо эд бол дангаараа хууль баталдаг болсон Ерөнхийлөгчийн хуулийг Элбэгдоржид зориулж дангаараа баталсан
Зочин · 2013/07/19
MAH nam l gene MAXH l biz dee hamt buh yumiig hiiltsen humuus adilhan l shuugdej hergee huleeh heregtei sh dee nuurniihee arisiig hamga**** geed ch yah yum bugd l medej bhad ulam l bohir yum hiine muu yumnuud unen hun chanaraa aldsan hubalznuud
Зочин · 2013/07/19
Юун зохион бичлэг вэ. кк 2-ын хооронд ийм ма.нгар юм бичиж байхын оронд дорвитойхон уран зөгнөл биччихгүй дээ