Хоёр сар хүрээгүй нярайд өндөр тунтай эм өгснөөс болж амиа алдсан байж болзошгүй
2013/07/18
Нэг сар 16 хоногтой хүүхэд өрхийн эмчийн бичиж өгсөн эмнээс хордож эндсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн сард гарсан.
Бид уг хэргийн талаар нэхэн сурвалжиллаа. Өнгөрсөн зургаадугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Энхтүвшингийн нэг сартай нярай ханиад хүрч аав, ээж нь өрхийн эмнэлэгтээ ханджээ.
Тус хорооны “Гэрэлт манал” өрхийн эмнэлгийн их эмч Ч.Долгорсүрэн ханиад хүрсэн охиныг үзээд аньсны ханд, салбутамоль, кали иод зэрэг эмийг бичиж өгсөн байна.
Тэр өдөр охины ар гэрийнхэн Налайх дүүргийн нутагт байрлах зуслангийн байшиндаа очсон бөгөөд охиндоо эмчийн бичиж өгсөн эмийг уулгасан аж. Гэтэл охин нь оройдоо ухаангүй болсон байна. Аав, ээж нь Налайх дүүргийн эмнэлгийн эмч нарт хандсан боловч охин нь аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ.
Харин Ч.Долгорсүрэн их эмчийн охинд бичиж өгсөн эмийг хоёр сар хүрээгүй нярайд бүү хэл хоёр нас хүрээгүй хүүхдэд уулгаж болдоггүй гэдийг Налайх дүүргийн эмч нар хэлжээ.
Эмчийн бичиж өгсөн эмийг ууснаас хойш нярайн биеэс их хэмжээний цэр гарч байсан бөгөөд нас барсан хойно нь ч гарсаар байжээ.
Уг хэргийг одоогийн байдлаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийнхэн нярайн эндсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
“Гэрэлт манал” өрхийн эмнэлгийн их эмч Ч.Долгорсүрэн “Нярайн эмээ нь эмийн талаар мэдлэгтэй хүн байдаг юм. Миний бичиж өгсөн зарим эмийг ачдаа өгөөгүй байсан. Мөн аав, ээж нь охиноо ханиад хүрчихсэн байхад зуслан руугаа аваад явчихсан байсан. Миний бичиж өгсөн эм хүчтэй өндөр тунтай биш. Би энэ эмийг бага насны хүүхдэд нэг их бичиж өгдөггүй. Тухайн үед охин цэртэй ханиалгаж байсан учраас энэ эмийг бичиж өгсөн юм“ гэсэн тайлбарыг өгсөн байна.
Бид Ч.Долгорсүрэн эмчтэй уулзахаар “Гэрэлт манал” өрхийн эмнэлгийг зорилоо. Гэвч их эмч Ч.Долгорсүрэн ажилдаа очоогүй байсан бөгөөд тус эмнэлгийн нийгмийн ажилтан “Ч.Долгорсүрэн их эмч ажлаасаа гарч байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байна” гэв.
Тус эмнэлгийн орлогч, их эмч н.Алтайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэг сартай нярайд хоёр нас хүрээгүй хүүхэд уух хориотой эм бичиж өгсөн нь охины аминд хүрсэн гэж аав, ээж нь үзэж байна. Яагаад ийм эм бичиж өгсөн юм бол?
-Би тухайн үед эзгүй байсан. Нярайн эндсэн шалтгааныг удахгүй тодруулна. Тэр болтол ямар нэг тайлбар өгмөөргүй байна.
-Хэрвээ эмчийг буруутай гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?
-Би мэдэхгүй. Эмч буруутай ч байж болно, үгүй ч байж болно. Үүнийг би тогтоохгүй.
-Ч.Долгорсүрэн эмч ажилдаа ирэхгүй байгаа гэж байна. Түүнийг халсан юм биш үү?
-Бид энэ хэргийн талаар мэдээлэл өгч болно. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө ямар ч асуултад хариулмааргүй байна хэмээсэн.
“Гэрэлт манал” өрхийн эмнэлгийн эмч, ажилчид энэ мэтчилэн бидний асуултад хариулахаас татгалзаж байв.
Тус эмнэлгийн их эмч Ч.Долгорсүрэнтэй утсаар холбогдох гэсэн боловч мөн л тайлбар өгөхөөс татгалзав. Нярайд бичиж өгсөн Сальбутомал буюу салброн нь бронхитын болон умайн хүзүүний агшилтыг сулруулах, титэм судсыг өргөсгөх зэрэг үйлчилгээтэй бөгөөд энэ эмийг бронхитын багтраа, архаг бронхитын хөдлөлт, умайн булчингийн чангарлын үед хэрэглэдэг аж.
Уг эмийг уусан хүнд толгой эргэж гар салгалах, зүрх дэлсэх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болох бөгөөд хоёр хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглодог байна.
Хоёр нас хүрээгүй хүүхдэд ямар учраас энэ эмийг бичиж өгсөн талаараа Ч.Долгорсүрэн их эмч тодорхой хариулт өгөөгүй. Энэ эмийг нярайд уулгаж болдоггүй нь үнэн бол Ч.Долгорсүрэн эмч буруутан болох нь. Гэхдээ бүхнийг эмч болон эм зүйчид тохоод өнгөрч болохгүй. Зарим эм зүйч Салброн эмийг нярайд маш бага тунгаар өгч болно гэж байна. Тиймээс Ч.Долгорсүрэн эмч энэ эмийг ямар тунгаар бичиж өгсөн болон Э.Цэнд охины аав, ээж энэ эмийг охиндоо эмчийн заавраар өгсөн эсэх, ямар тунгаар өгсөн гэдэг нь тодорхойгүй учраас хэрэг явдалд хэт эрт дүгнэлт өгөх нь өрөөсгөл ойлголт юм.
Нярайн бие маш эмзэг учраас эмийн тунг багахан хэмжээгээр зөрүүлэх эсвэл цагийг нь зөрүүлэхэд эрсдэл учрах магадлалтай байдаг гэнэ. Мөн ханиадтай нярай хатгаа тусах магадлал өндөр байдаг учраас шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээх үлдэж байна.
Ямартай ч хоёр сар ч хүрээгүй нярай бусдын буруугаас ийнхүү эндлээ.
Н.Санжаасүрэн
Зочин · 2017/11/27
хариуцлагагүй новш.
Зочин · 2013/07/26
er ni urhiin emnelgiin emch nar hariuts**** ******** zun ****oor amraltaa awad alga bolchino ter hoorond ni dadlagiin oyutan hun uzeed l .... sn yum medehgui bj hund emiin jor bichej uguhiig yanaa nyarai huuhed jiremsen ehchuudiig duraaraa uzeed em bicheed suuj bna shd
Зочин · 2013/07/20
neg l yum heliy alivaa zuiliin hariu ni garaagui huniig buruutai eseh nietseslen togtoogdoogui bhad tiim iim geh erh hend ch bhgui shu. salbu***ol emiig bol tung ni zuv tohiruulj 2sartai huuhded ugch bolno gehdee nyrai huuded jiriin emiin sangaas avaad tung nityag tohiruulj ugnu gedeg hudlaa iimiin tuld tung ni bagasgaad jijigleed nyraid uduhuur belen bolgood zardag emiin sangaas avah ni deer. bas huuhdee zogsoo zaigui tser ene ter ni garaad bhad ter dor ni etsg eh ni emnelegt handaj zaavar zuvluguu avch emnelegt hurgeh heregtei l bsan bna. yumand taran dugnelt hiij boldoggui yum.
Зочин · 2013/07/19
Xuni nylh urig arai ch de.emch bish aluurchin ym bish uu.bolgoomjtoi baitsgaay manaih .
zochin · 2013/07/19
emch nar gej ** malnuud bdiin shde ugaasaa.yugaa ch medehgui yah gej emch boldiin bol
Зочин · 2013/07/19
Iviidee huurhun urs... ene emch nart sn ch bgaa muu emch ch bgaa ene nu***ur uuruu uvchin tu***ggui hun yumuu hariutslaggui emchiig muulah bitgii hel gesgeesen ch bgadana,estoi tangragaa urgusun emch gej huruu daram sn emch l bgaa ***lguuraad urhiin emnelegt emch ***lgaruulj avmaar l bna daajor medehgui emchees zovlon uzsen chavgants deer gedgiin ee yaj amid yvnaa uvchin helj irdeggui yum chi hamriin haniadaar urgelj uzdduggui gehed hen ch itgehgui dee...BUrhanii gesgeel gej bna bhaa ajildaa hariuts****tai l bmaar bna daa tsagaan halaadtanguudaa...hariuts***** huleej bas surmaar bna daa
zochin · 2013/07/19
003 duudaad tegsen bas naad emiig chini manai huuhded bichij uguud tegeed yag zaasan tungaar ni ugsun bolovch manai huuhed bas sonin bolson gehdee emch nar jaahan khariuts****tai handaj bmaar yum aa. arai l denduu uursdiin huuhedtei ni adilkhan aav eejiin urs sh dee. iim yum bdagiin l gsn shig.
Зочин · 2013/07/19
zzzzzzzzzz yah gj dandaa emch nariig buruutgaj bdag ym bee etseg ehchuud huuhdeen archilj chadahgui bj
Зочин · 2013/07/19
oko;om,mm,,kn
Зочин · 2013/07/19
urhiin emch nar medleg muu tur zasgaas yamar negen arga hemjee awmaar l bgaan .. gehdee ene emnuud ni tungiin zuw ugwul 2 sartai huuhed uudag l emnuud bn .. gol ni aaw eej ni tungii ni yag taaruulj ugsun yum uu daaa hetruuleh yum bol yamar ch em hor bolno sh dee teged ch iim ny**** aimtaniig emiig ni ugj bj tun nairalgiig yaj uguhiigni sain asuuj lawlaj uguh heregtei .. mash ih hemjeenii ugsun bolood l tser nus ni zogsoo zaigui garjk bhgui yu tegeed ch tiim***holoh yum ugsun bol hajuu tiish ni haruulad nud salgahgui ajiglaj bh yostoi ..
Зочин · 2013/07/19
salibu***ol bol guursan hooloi telegch em bogood huuhded2 sartaigaas ehlen tung tohiruulan hereglej bolno gj HOTSM d zaasan bgaa. 2nastai huuhded ch ugch bolohgui gdg n arai l hudal nalaih duurgiin chne emnelelg uuruu HOTSM oo unelj meddeggui yum bn
Зочин · 2013/07/19
эмч нар одоо болиочээ хариуц********тай баймаар юм, хүнд эм бичиж өгөхдөө тохирох тохирохгүйг нь тогтоож байж өгмөөр юм дураараа л хүний эрүүл мэндээр тоголцгоох юмСаяхан манай ээж Клиникийн 3-р эмнэлэгт хатгаа тусч хэвтэж эмчлүүлэхэд нь Ген******ицин гэдэг хэрэглэхээ болисон тариаг их тунгаар хийснээс болж одоо хордлогонд ороод хоёр сар өнгөрсөн ч хордлого нь гарахгүй явж чадахгүй нүд нь бүрэлзээд юм харж чадахгүй явж байна.