Т.Билэгтийн мэдүүлэг Н.Энхбаярыг аавтай нэг эмнэлэгт хэвтүүлэв
2013/07/19
Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн лхагва гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эд хөрөнгийг битүүмжилсэн. АТГ-ынхан Н.Энхбаярын гэрээс бичиг баримт авч явсан гэж байгаа ч чухал юуны талаар тодорхой бус байна.
Мөн энэ нэгжлэгийн дараа Т.Билэгтийг батлан даалтанд гаргасан нь анхаарал татаж байна. Учир нь энэхүү нэгжлэгийг Т.Билэгтийн мэдүүлгээр хийсэн гэх.
Харин энэхүү нэгжлэгийн дараа олон мэдээлэл гарч байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Намбарын бие муудаж Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус эмнэлэгт хүү Энхбаяр нь мөн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжийн тайлбарласнаар н.Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад өөрчлөлт гарсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Бие нь ийн өвдөсөн нь хүү Н.Энхбаярынх нь гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн нь нөлөөлсөн гэх. Ийнхүү аав хүү хоёр нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Харин хатуу чангараа алдартай тэргүүн хатагтай асан О.Цолмон АТГ-ынхныг нэлээд чангалсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, О.Цолмон гэрт нь нэгжлэг хийхээр ирсэн АТГ-ынханд ахуйн соёлын хичээл заагаад амжсан гэж байгаа.
Тэрээр айлд орж ирсэн юм бол гутлаа тайлах ёстойг ойлгуулж, Н.Энхбаярын гэрт очсон АТГ-ынхан бүгд гутлаа тайлж, ажил үүргээ гүйцэтгэсэн гэнэ. Улмаар тавилга савыг нь нэгжиж эхлэхээс нь өмнө О.Цолмон чийгтэй алчуур бэлтгэж өгөөд, “Та нар бүгдийг нь нэгжиж, шалгаж болно. Харин шалгаж дуусаад шалгасан сав суулганыхаа тоос шороог арчаарай” гэсний дагуу шалгахаар очсон ажилчид ч ухаж, уудалсан болгоныхоо тоосыг нь арчиж, тунчиг нямбай цэвэрлэгээ хийсэн юм байх. Ямар сайндаа албан үүргээ гүйцэтгэж байхдаа айлын гэр цэвэрлэх байдаг бол гэх хүн ч байна. Яамартай ч АТГ-ынхан ч шалгалт, нэгжлэгээ амжилттай дуусгасан бол О.Цолмон ч дөрөв таван хүнээр гэрийнхээ тоосыг арчуулаад амжсан гэхээр АТГ-ынхан болон О.Цолмон нар харилцан ашигтай байсан гэж хэлж болохоор байна. Нэлээд удаан элдэв юм ухаж, ухсан болгоноо арчсаар алжаасан АТГ-ын ажилчид амны тамхи нь бодогдож, бас дээрээс нь О.Цолмонгийн цэвэрч нямбай, ажилласаг хичээнгүйг гайхсаар буцацгаасан гэнэ. Ахиад айлд нэгжлэг шалгалт хийхээр бол АТГ-ынхан оронгуутаа гутлаа тайлж, оролдсон болгоныхоо тоосыг арчиж, толийтол зүлгэх тал дээр айлтгүй болсон бололтой.
Зочин · 2013/07/22
yer ni bol enkbayar ******g golomtoor ni ustgasan ch yadiin. Tsolmon ****** bol buur door mongoliig atgah geed yadtsan
Зочин · 2013/07/22
Ene golomt mongoliin hicneen golomtiig uud tatah mungiig idej uusanbhulgailsan bee gedwg tsootsoog hiicheed olon yum **** zaa ene umuuru****d. Tegsen baital hulgaichiin golomtiig samrahad yaahav dee
Зочин · 2013/07/22
зөв бичээчээ монгол хэлээ гүйцэд сураачээ
Зочин · 2013/07/21
Ene golomt mongoliin hicneen golomtiig uud tatah mungiig idej uusanbhulgailsan bee gedwg tsootsoog hiicheed olon yum **** zaa ene umuuru****d. Twgsen baital hulfaixhiin golomtiig samrahad yaahav dee
oogiinoo · 2013/07/21
tsolmon aniagiin zov oo mundag changalsan bn bolij eeeeeeeeeeeeeeeeeeeee
Зочин · 2013/07/21
gertee nuuts barimtaa hadg**** gj vv
Зочин · 2013/07/21
gertee yumaa hadg**** gj vv tgd geree tseberleegui bdag yumuu yuniih ni toosiig archuulaad bgn be
Зочин · 2013/07/21
ОВОО ШДЭЭ.НЭГ Ч УДАА ГЭСЭН АЙЛД АДГУУС МАЛ ШИГ БИШ ХҮН ШИГ ААШИЛЦГААСАН .ХУУЛИЙНХАН ГЭСЭН АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХДЭЭ ХҮНТЭЙ ХҮН ЁСООР ААШИЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.АЙЛД ОЧЛОО ГУТЛАА ТАЙЛААД ХУВЦАСАА ЦЭВЭРЛЭЭД ОРЖ ТУХААН АЙЛЫГ ХҮНДЭЛЖ БАЙЖ СУРВАЛ ЗҮГЭЭР ШҮҮ ДЭЭ
Зочин · 2013/07/20
Enhbayriig gargahad yagaad bgaan be hvniig golomtoor n samrah geed bgaamuu boliochee sulla sulla
eternal · 2013/07/20
Tsolmon awgai ATG iin malnuudiig ergvvtvvlj bgaad hamag barimtaa dotoojindoo chihsen biz
Зочин · 2013/07/20
Awligiin oc****** ch gsn golomt untarch l bwl boloh ni ter xo
Зочин · 2013/07/20
golomtoor ni ustgah gesen uym baihdaa mongolchuud min arraggui dendej bna