С.Баасандорж: Хүүгийн минь эндсэн уралдаанд хамгаалалтын хувцастай ганц ч хүүхэд байгаагүй
2013/07/19
Энэ сарын 5-нд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн өдөрлөгийн үеэр хурдан мориноос хүүхэд унаж эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Долоохон настай хүү уралдааны замд мориноос унаж хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Болсон явдлын талаар талийгаач Б хүүгийн аав С.Баасандоржтой утсаар холбогдож тодрууллаа.
-Тэр өдөр чухам юу болсон юм бэ?
-Өглөө нь хүүтэйгээ хамт өдөрлөгт оролцох гэж гэрээсээ гарсан. Морьдыг уралдуулах зам, газар нь тохиромжгүй байсан. Зам нь огцом уруу байснаа морины гэдсээр татах өндөр шарилж ургачихсан уринш хийсэн талбай дундуур огцом эргэсэн байсан. -Морьд гараанаас гарах мөчид таныг хүүгийнхээ унаж явсан морины эмээлийн олмыг чангалмаар юм биш үү гэж хэлэхэд уяач нь тоогоогүй гэсэн үү?
-Үгүй, үгүй тэгээгүй. Олом нь чанга байсан. Би өөрөө эмээлийг нь тохож өгсөн юм чинь. Улсууд эмээлийнх нь олом суларчихсан байсан гээд яриад байгаа байхгүй юу. Олмыг нь татаад чангалтал урт сур нь доош унжаад байсан. Тэгэхээр нь би унжсан сурыг нь тэрүүхэн тэнд нь цагираг гаргаад эмээлээс нь уячихсан юм. Тэрийг л хүмүүс хараад тэгж ойлгосон байх.
-Таны хүүгийн үхлийн шалтгаан юунаас болсон гэж үзэж байна вэ?
-Уралдааны замаа буруу сонгосон. Огцом уруу уралдаад уринш хийсэн талбай дундуур морьдоо оруулсан. Тэрнээс л болж миний хүү эндчихлээ.
-Ямар насны морь унаж явсан юм бэ?
-Их насны.
-Хичнээн морь уралдсан юм бэ?
-60 гаруй.
-Та уралдаан дээр байжээ дээ...
-Байсан.
-Хүү тань замын яг аль хэсэгт мориноосоо унасан бол?
-Огцом уруу явуулаад л огцом эргүүлсэн замтай. Тэнд унасан.
-Танай хүүгээс өөр хүүхэд мориноос унасан уу?
-Унаагүй.
-Сум, орон нутгийн удирдлагууд ирж уулзаад юу ярьж байна?
-Онц юм ярихгүй л байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй байснаа хамгийн томыг нь ингээд алдчихлаа. Долоон настай байсан юм. Ирэх намар хоёрдугаар ангид орох байсан.
-Хүү тань өмнө нь айраг, түрүү авч байсан сайн унаач байсан гэсэн?
-Өнгөрсөн тавдугаар сараас л морь унаж эхэлсэн. Өөрөө морь унах маш их дуртай байсан юм. Уржнан, ноднин жирийн номхон морь унаад л давхиад, зүгээр л байсан сан.
Уралдааны морины комиссын улсуудад л гомдолтой байна.
-Хэрэг болсны дараа морины комиссынхон тантай уулзаад ямар тайлбар өгч байна вэ?
-Цагдаа нар хэргийн газар дээр очоод шалгасан. Шөнийн 12 цагт цагдаа дуудахаар нь очиход морины комиссын Гантулга гэдэг хүн согтуу байсан. Цагдаа тэр хүнээс "Нөгөөдүүлээ олоод ир" гэсэн чинь "Би хаанаас олох вэ" гээд байсан.
-Хүү тань эмнэлэг рүү явах замдаа өнгөрсөн гэсэн. Ямар машинаар хүргэгдсэн юм бэ?
-Эмнэлгийн машинаар.
-Аль эмнэлэг рүү?
-Манай Жаргалантын эмнэлэг рүү.
-Хаанаа ямар гэмтэл авсан юм бэ?
-Дагзандаа. Дагз нь цөмөрчихсөн байсан. Би тийм явдал болсныг мэдээгүй. Наана морь гаргаж өгчихөөд байж байсан юм.
-Эмч нар юу ярьж байна. Аврах ямар ч боломжгүй байсан юм болов уу?
-Намайг очиход хэдийнэ өнгөрчихсөн байсан.
-Газар дээрээ өнгөрчихсөн юм болов уу?
-Тийм юм шиг байна лээ.
-Танай хүүг хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй уралдсан гэсэн. Үнэн үү?
-Хамгаалалтын хувцас байхгүй ш дээ. Тэр уралдаанд морь унасан хүүхдүүд дунд хамгаалалтын хувцастай ганц ч хүүхэд байгаагүй. Уралдааны өмнө морьдыг тоолоод зогсч байхад хамгаалалтын хувцастай нэг ч хүүхэд олж хараагүй.
-Багууд хүртэл өдөрлөг, наадам хийгээд морь уралдуулаад байдаг юм уу?
-Тэгдэг. Энэ уралдааны талаар Засаг дарга гээд удирдах хүмүүстээ мэдэгдээгүй байсан юм билээ.
-Хүү тань ямар айлын морь унасан юм бэ?
-Донхор гэдэг айлын морь унасан.
-Морио унуулсны хөлсөнд хүүд тань хэдэн төгрөг өгнө гэж ярьсан байсан бэ?
-Энэ жилдээ хүү чинь арай л унаж барахгүй юм байна. Гэхдээ яахав наадмаар 500 мянган төгрөг өгнө өө гэж байсан.
-Та хэнд хандаж юу гэмээр байна вэ?
-Би одоо юу хэлэх вэ дээ, хүүгээ алдчихсан хүн. Тэр морины комиссынхонд л гомдолтой байна.
Манай дундах хүүхэд хоёр настай, отгон нь дөрөвхөн сартай. Хүүгээ алдсан эх хүн ямар олиг байх вэ дээ. Эхнэрийн маань байдал тиймхэн байгаа. Хүүгийнхээ 21 хоногт нь хэрэглэх юм цуглуулна гээд төв рүү явчихсан.
Д.САРУУЛ
Зочин · 2013/07/22
Uneheer haramsaltai... uuhdiig hurdnii mori unuulahgui l baimaar. Ter dundaa iim baga nastai huugee mongonii toloo unuulaad yavuulj bgaa aav ta odoo oortoo dugnelt hii de. Ali hediinees hoish l huuhdiig mori hurdanii mori unuulna, unuulahgui geed l metge;tseed lbga shu de. Jil bur l iim asuudal bainga yarigdaj, huuhdeer moriu unuuldag uls ni bolohoor oorsdiigoo zovtgood l iim zanshiltai geed bdag shu de. Getel huuhed endsenii daraa bol ted tag ****** bolchihood chileeguihen ongoroohiig l hicheedeg. Hurdnii mori unah huuhdiin nasiig zaaj ogmoor yum da naad zah ni. Mon tegej ih mori uralduulah durtai yum ter morinii ezen ni bolon uyach nar ni oorsdiinhoo huuhdeer morio uniilj yagad boldoggui yum boloo. YAgaad zaaval hunii huudheer moriu unuuldag yum ...
Зочин · 2013/07/22
***i ni muu ***** mungunuus bolj huugee alchaad odoo morinii komoisoos mungu neheh geed archaagui tsarailsan *****
Зочин · 2013/07/21
Yasanch hetsuu yum be dee olon aav eej iim baidald bitgii oroosoi....
Зочин · 2013/07/21
ум мани бадни хуммммммм... - морь унуулсан аав, уралдааны комисс цөм л буруутай. гэхдээ наадам болж байхад монгол хүн байна даа, хүүгээрээ морь унуулахгүй гээд яах юм бэ... ядаж байхад хүү нь уралдах дуртай л байсан байх.. морьтой монгол хүн хэнд ч тохиож болох хувь заяа. гэхдээ л ямар нэг зүйл хийх л хэрэгтэй байна даа энэ талаар.,
Зочин · 2013/07/20
Ичихгүй хүн юм даа. Та бас а л уу р ч ин шүү
Зочин · 2013/07/20
Хүүгийнхээ.амиар дэнчин тавьсан ААВ гуай та хариуц******** хүлээх ёстой. Баасанхүү та ч **************** шүү
Зочин · 2013/07/20
Arhangai aimgiin Øgiinuur sumyn Orhon bagiin ødørløg deer bas Onts surdag Huu morinoos unaj *** barsan. Uneheer hetsuu yumaa.
Зочин · 2013/07/20
аливаа юм шинчлэгдэж оорчлогдож байдаг нь байгалийн жам.зарим нэг ес заншилд эргэж харж анхаармаар зуйлууд байх юм.урээ алдаад зовж шаналж суугаа ху******сийг элдвээр хэлээд яахав.гэхдээ энэ морны уралдаанд зов зохицуулалт хийхгуй бол болохгуй.манайхан давхиад ирсэн морны холсонд хурэх гэж дайрхаас биш морь хуухдээ хайрладаггуй харалган ху******с шуу дээ
Зочин · 2013/07/20
аливаа юм шинчлэгдэж оорчлогдож байдаг нь байгалийн жам.зарим нэг ес заншилд эргэж харж анхаармаар зуйлууд байх юм.урээ алдаад зовж шаналж суугаа ху******сийг элдвээр хэлээд яахав.гэхдээ энэ морны уралдаанд зов зохицуулалт хийхгуй бол болохгуй.манайхан давхиад ирсэн морны холсонд хурэх гэж дайрхаас биш морь хуухдээ хайрладаггуй харалган ху******с шуу дээ
Зочин · 2013/07/20
Malnuud ***i chin harin hairan huuhed
Зочин · 2013/07/20
Hamgaalalttai blaa geed yaahii kaska uvdug nii hamgaalaltaar hurdtai davhij bgaa morinoos unaad 100 huvi hezee ch hamga****gui iin todorhoi ahd
Зочин · 2013/07/20
Ene ************ mongol zanshilaas cin bolj bgaan ene neg ungursun balarsan haranhui buduuleg ueiin zanshiluudaasaa zarimiig in hasch haymaariin
Зочин · 2013/07/20
Эцэг нь өөртөө гомдох хэрэгтэй. Өөрөө мэдсээр байж хамгаалалтын хувцасгүй тэгээд тийм аюултай замаар морь унаад удаагүй байгаа хүүхдийг өөрөө суулгаж мөнгөнд нь болж уралдуулчихаад. Ийм эцэг гэж байхуу?
Зочин · 2013/07/20
Durem juramaa bieluulehgui bol jiliin jild hichneen huuhed endehiig bid t****gui!!!
Зочин · 2013/07/20
Yndaa odoo morinii komis ni anhaarch ajlaach
Зочин · 2013/07/20
hoorhiidoo ****uul morinii komisih ni hamgaaltiin huvtsast ni anhaarhad ydiin
Зочин · 2013/07/20
ewiideee nylh amitdaar mori unuulaad er ni nasand hursen erchuud l unaj bmaar yum ***aa