ОХУ-ын «Фабрики Звезд-6» уралдааны эцсийн шатанд шалгарсан авъяаслаг залуу болох Прохор Шаляпин бүсгүйчүүдийн харцыг булаасан эр. Ажил, уран бүтээлээс өөрөөр олны нүдэнд өртөөд байдаггүй тус эр өөрөөсөө 22 насаар эгч, Оросын саятан Лариса Копенкинатай хайр сэтгэлийн холбоотой болжээ.  18 сая рубелийн хөрөнгөтэй Лариса Копенкина энэ талаар: “ Прохор бол миний хүн. Бид аз жаргалтай байна” хэмээн мэдэгджээ. Хосууд өдгөө амарч, зугаалж байгаа бөгөөд энэ зургууд нь Оросуудын эгдүүцлийг хүргэж, зоосны нүхээр харсан дурлал хэмээн ярихад хүргэж байгаа ажээ.  

































 

А.Маша