НИТХ-ынхан өөрсдийгөө арай л “томд” бодож
2013/07/21
Ардчилсан нам олуулаа ирж, олон сайхан зүйлийг хийж, ард түмний амьдралыг диваажин болгох тухай ярьсан. Тэд гарч ирчихээд та бүхнийхээ л үгийг сонсож, бүгдээрээ хэлэлцэн, бүлээн усаар угааж бүх зүйлийг хийнэ гэж байлаа. Гэтэл тэд асуух ёстой зүйлээ ард түмнээсээ асуулгүй, толгой мэдэн шийдвэр гаргажээ. Өнөөдөр АН-ынхныг ойр зуурын талбайн нэр өөрчлөх, ард түмнийг өчүүхэн зүйлээр хуурч, шоу хийх гэж оролдож байх хойгуур бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихаад байна. Ард түмэн улам бүр ядуурч, цалин мөнгө нь хаанаа ч хүрэхээ байлаа. Орох оронтой болох гэсэн иргэдийн горьдлого улам бүр холдсоор байна. Магадгүй өөдрөг үзэлтэй ерөнхий сайдаасаа авахуулаад “Гутранга хүмүүс” ардчилсан засаглалтай, парламенттай, ерөнхийлөгчтэй үед амьдарч чадахгүй гэх биз. Гэвч өнгөтэй өөдтэй бүхнийг бодьё гэвч “Тохироо” нь бүрдэж өгөхгүй байна гэдгийг сануулах нь зөв болов уу.
Бүхий л зүйлийг өөрсдийнхөөрөө шидэж, бурууг зөв гэж зүтгэх нь АН-ынхны гол зарчим юм гэж үү. Монголын ард түмний итгэлээ өгөөд байгаа Олуулаа ардчилалынханы хамгийн сүүлд иргэдээсээ ч асуулгүй шийдвэрлэсэн “Тэнэг” шийдвэр олон хүний дургүйцлийг төрүүлж буй. АН-ынхан өнөөдөр шинэчлэл хийж байна л гэнэ. Гэвч шинэчлэлийг хэдэн газрын нэр өөрчлөх, бас бурууг зөвтгөж ярих гэж бодоогүй байлтай.
“Сүхбаатарын талбайн” нэрийг солиод “Чингисийн нэрэмжит талбай” гэдэг юм байж. Гэтэл Сүхбаатарын хөшөөг хааш нь аваачих гээв. Тэртээ тэргүй Чингис нэртэй зүйл бишгүй л байна. Чингисийн цогцолбор” хүртэл бий шүү дээ. Заавал Сүхбаатартай талбайг нь булаацалдаж, “Чингисийн талбай болгохын хэрэг байв уу үгүй юу. Үүнийг төр толгойлж, намчирхах үзлийг хэт дэлгэрүүлэгчид нэг тунгаана биз.
Сүх ахынхаа талбайг баяр наадмын дараахан шууд л өөрчилсөн явдал нь үнэхээр гайхмаар. Арай наадмаар төв талбайд ард түмнээ зад шоудуулсан болохоор энэ бүхнийг дуугуй өнгөрнө гэж бодоогүй биз дээ. Бас эзэн чингэсийн хөшөө босож, үг хэллээ хэмээн шоудсан. Гэхдээ энэ зүгээр л зохиомол шоу гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж буй. Чингис суудлаасаа босож, үг хэлсэн болохоор Сүхбаатараас талбайг нь булааж, Чингисийнх болгох гэж “мунхагласан” юм биш биз дээ. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн явдлыг иргэдийн 80 хувь нь дэмжээгүй байна. Тэгэхээр сэтгэлийн хөөрөлдөө автан нэр сольж, өөрсдийгөө томд бодож, шийдвэр гаргасан нөхөд эргэж нэг харна гэдэгт найднам.
Н.Чинзориг
Зочин · 2013/07/22
Бат-үүл Орос гэдэг нэрнээс цэрвээд байгаа юм бол тэндээс орж ирсэн буриадуудаа ч бас үгүйсгээд, социализм гэдэг үгнээс эмээгээд байгаа юм бол социалист реализм нэвт шингэсэн эцгийнхээ бүтээлүүдийг цуглуулаад шатаах хэрэгтэй.
Зочин · 2013/07/22
oor gazaar chingisiin hoshoo talbai tsogtsolboroor n barival deer bhdaa
Зочин · 2013/07/22
mongol hvn l yum bol iim saihan uwug deedsiin tuuhiig vgvisgej bolomgvil yumdaaTuriin ordnii urd Suhbaatar janjin maani baiwal zohistoi.
Зочин · 2013/07/22
tuuhee buu ustga uls eh ornoo buu buhimduulaldaa buu taltsuul buu dormojil
Зочин · 2013/07/22
bga ymiig bgaagaar ni uldeegeechee