Өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан хэргээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн захирал Б.Саранчимэг, СХД-ийн засаг даргын орлогч Р.Дагва зэрэг нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцож, ажлаас нь халсан хотын дарга Э.Бат-Үүлийн халаа сэлгээ үүгээр өндөрлөсөнгүй, цаашид ч үргэлжлэх бололтой.

Шүүмж, бодит байдал хоёрт тун халтай хандах болсон энэ удаад Э.Бат-Үүл боловсролын салбарт гар дүрж Нийслэлийн Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн захирал А.Сүхболдыг ээлжийн амралттай байхад нь үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ.

Хотын даргын боловсролын салбарт гар дүрж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд нийслэлийн 97-р сургуулийн захирал Б.Мөнхбатыг мөн л улс төрийн шалтгаанаар ажлаас нь халсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж хуульд нийцээгүй байна гэсэн шийдвэр гараад байгаа ч хотын захирагч шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Б.Мөнхбатыг ажилд нь эргүүлэн томилоогүй байгаа аж.“Гарын үсэгний хэрэг” үүсгэж, сөрөг хүчнээс нийслэлийн харъяанд ажил үүрэг гүйцэтгэж байсан эрхэмүүдийг толгой дараалан “намнасан” хотын дарга улс төрийн шалтгаанаар боловсролын салбарыг самарч эхэллээ.

Сонгууль хаяанд тулчихаад ч тэрүү хотын даргаас сургуулийн захирлуудаа ав гэсэн чиглэл өгсөн тухай явган яриа чих дэлсэх болж. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог улс төржүүлж, боловсролын салбарыг намын байгууллага болгож хувиргасан АН 2016 оны сонгуулийн босгон дээр боловсролын салбарт улс төрийн цэвэрлэгээ хийж, МАН засаглаж байгаа дүүргүүдийн захирлуудыг толгой дараалан намнаж эхлэв.

http://www.info.mn/