Манай сургууль хүүхэд бүрийг дэмждэг хамгийн тохиромжтой сургууль
2015/11/05
-Өөрийгөө товчхон танилцуулна уу?
Сайн байцгаан уу Намайг Лхагвасүрэнгийн Шинэбат гэдэг . Одоо солонгос улсад суралцаж байна. одоогоор хэлний сургалтанд сурдаг. Удахгүй Сөүлийн кино урлагийн их сургуульд найруулагчын ангид сурах зорилготой суралцана.
- Би багаасаа хүүхдийн урлагын чиглэлээр их явдаг болохоор хичээлээсээ их чөлөө их авах , хичээлээс хоцрох зэрэг талууд их байсан аль болох хурдан нөхөх авах зэргээр сурдаг байсан. Ийнхүү нэвтрүүлэг хийж явахдаа олон сургууль солисон энэ сургуулиудаас хамгийн их надад дэм тус болсон сургууль бол яах аргүй Хүрээ дунд сургууль байсан. энэ сургууль нь урлагын хүүхэдүүдээ их дэмжиж ажилладаг. Ер нь урлаг гэлтгүй хүүхэд бүрт хүрч их дэмжин ажилладаг давуу талтай сургууль гэж үздэг.
- Cургуульд сурч байсан үеүүддурсамжтай зүйлсийн талаар?
Би өөрийгөө маш их дурсамжтай хүүхэд гэж бодож явдаг _ ихэнх дурсамж нь манай нэвтрүүлгийн хамт олон, уран бүтээлч найзууд багтдаг нэвтрүүлгийн үеүүд , тоглолтоор явсан мөчүүд , кино зураг авалтын үеүүд, хамгийн олон хүүхэд оролцсон төрсөн өдөр гээд олон сайхан дурсамжууд байдаг бас гэр бүлийн сайхан дурсамжууд орно. Ер нь дурсамжаар баян хүүхэд юм уудаа энэ сайхан дурсамжуудаараа бахархаж явдаг.
Би Хүрээ дунд сургуульд ахлах ангиа төгсөөд Хүрээ дээд сургуулийнхаа нэг улиралын турш Солонгос ангид сурсан. Тухай үед орчны хувьд тухайн сургууль нэлээд сайн бэлдсэн хүүхэдүүдээ юм сургах тал дээр нэлээд анхаардаг, дэмждэг байдал үнэхээр сайхан байдгыг мэдэрсэн.
Хүрээ дээд сургуулийн тал дээр илүү давуу талууд их байдаг юм байна лээ Тэтгэлэг болон гадаад хэл гадаад хэлдээ Солонгос хэл бол үнэхээр илүү заадагч юм уу , дэмжих тал дээр хэлэхэд ганцаарчилан Солонос багштай хичээл орох хэлний мэдлэгээ сайжруулахад үнэхээр дөхөмтэй хүүхэдийн төлөө гэсэн сайхан сэтгэл байнга гарч байдаг сайхан сургууль. Сурч байхад урлагын хүүхэдүүдээ байнга дэмжин ажилладаг байсан сайхан мэдрэмжүүдийг төрүүлсэн.
Гадаадын улс оронд суралцах хүсэлттэй хүүхэдүүд маш олон болж байгаа гэхдээ гадаад орны сургуулиудын төлбөр бол их байдаг ч бас тухайн хүүхэдэд амжиргааны зардал, мөнгөний тал дээр асуудал их гардаг Иймд тэтгэлэгт хөтөлбөрийн илүү их сонирхдог. Аль ч улс орон боловсролын салбартаа төлбөр их байдаг Солонгост гэсэн сургалтын төлбөр их байдаг. Гэхдээ эдгээр асуулыг тэтгэлэгт хөтөлбөрт шийдэж болдог гэдгийг мэддэг. Гадаад гэлтгүү Монгол улсын маан их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрүүд их зарлагддаг болсон нь сайхан байдаг. Миний харахад Солонгос улсын хүүхэдүүд ч гэсэн тэтгэлэгт хөтөлбөрт орохын тулд хичээдэг нэлээд хөдөлмөрлөдөг мөн суралцаж байгаа хүүхэдүүдийг их харсан. Би гадаад оюутануудын ангид байдаг бас бусад орны оюутанууд бүгд л тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу суралцдаг ба өөрийн орондоо өрсөлдөж байж ирсэн гэдэг. Эндээс үзэхэд хувь хүүхэдүүдийн хичээл зүтгэл маш их юм байна лээ би энэ сайхан тэтэгэлэгт хөтөлбөрт оролцон сурч байгаа цаашид сайн боловсон хүчин болох зорилго итгэл төгс болсон. Энд ирсэнээс хойш хүүхэдүүд монголоос хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт орох вэ гэж олон асуудаг. Зарим хүүхэдүүд тэтгэлэгт хөтөлбөрт ороод ирж сурч байгаа.
Одоогоор Солонгос хэлний тэнхимд солонгос хэл сурч байгаа энэ сургалтаа 2016 оны 3-р сард төгсөөд хүссэн урлагийн их сургуульдаа найруулагчын ангид суралцах бодолтой байгаа.
Солонгосын сургуулиуд орчны хувьд үнэхээр сайхан юу сурмаар байна бүгд нээлттэй би тийм юм байхгүй тэрнээс болоод сурч чадсангүй гэж хэлэх боломжгүй яг л орчинг утгаар нь бүрдүүлсэн байдаг юм байна.
Хүрээ дээд сургууль бол миний хувьд гадаад хэл , тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нэг номер гэж бодож байна. яг л хүүхэд хичээж чадвар хүртэж чаддаг . Бас нэг сонихролтой т давуу тал нь би анх дээд сургуульд ороод манай хүрээ дээд сургууль бас ийм ийм мэргэжлээр хүмүүс сургадаг юм байна гэж гайхаж байсан энэ нь мөн маш олон төрлийн мэргэжлийн монгол оронд хувь хүнд хэрэгтэй мэргэжлүүдээр сургадаг.
-Цаашдийн мөрөөдлөө?
Цаашид сургуулиа амжилттай суралцан төгссөөд Монголдоо очоод олон сайхан нэвтрүүлэг хийх урлагын бүтээлүүд гаргах эдгээрээс гадна миний хүүхэд байхын хүсэл мөрөөдөл болсон өөрийн телевизтэй болох мөрөөдлөө биелүүлнэ.
Хүн хичээвэл болохгүй зүйл байдгүй гэдгийг энд ирээд их ухаарсан . Бүгдээрээ гэр бүлээ, эх орноороо бахархаж амьдрах нь хамгийн чухал юм байдаг юм байна гадаадад ирээд энэ бүхэн ямар чухал вэ гэдгийг сайн ойлгосон.
Гадаад сурахад боломжтой бол тэтгэлэгт хөтөлбөрт хамаарах.өөрийгөө бүрэн дайчлан хичээн сурахыг эрхэм зорилго болгох л хэрэгтэй. Хүн нэрээ гэдэг шиг энд биднийг биш эх орныг минь биднээр хардаг гэдгийг л санаж явах хэрэгтэй болвуу
Баярлалаа
Эх сурвалж :Newsportal.mn