ИТГЭЛ буюу Үхэр Монголын “Үхэр эдийн засаг” /1/
2015/11/09
ИТГЭЛ буюу Үхэр Монголын “Үхэр эдийн засаг”
Монголчууд биднийг Цагаан хэрэмнээс чанад нутгийн хүмүүс “Үхэр Монгол” гэлцдэг тухай олонтаа сонсож өнгөрчээ. Хүүхэд байхдаа би жил бүр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас урагшаа 22 км орчим зайд Алтан тал хэмээх газар буурай ээж дээрээ очиж зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Унасан даагатайгаа ижил дасал болтлоо чилийсэн урт зуны гурван сарыг туулж хурга хариулж, тугал татаж өнгөрөөдөг байсан болохоор малын захыг гадарлана. Үхэр зөрүүд мунхаг юм шиг хэрнээ асар ухаантай мал. Хаач төөрсөн гэрээ төвөггүй олоод ирнэ. Үхрийг удаан гэдэг ч ачаа тээхийн цагт жинхэнэ ажлын мал. Хайнаг хөллөсөн үхэр тэргэнд хэчнээн их зүйл ачсан нь ч нүүдэл холын газар сааталгүй хүргэдэгийг мэдэхгүй Монгол цөөн. Чадраабалын Лодойдамба гуайн зууны манлай роман Тунгалаг Тамир дээр Эрдэнэний эхнэр Долгор хүү Батыгаа хайхаар Тамирын хөндийгөөс Хүрээрүү явах болоход мориор биш үхэр тэргээр явахыг зөвлөдөг. Учир нь үхэр тэргэн дээр хүн хэвтээд, суугаад явж болно, бас замдаа ямар л ачаа бараа байна аваад явж болно. Бас тэгээд байгалын ямар ч үзэгдэл тохиосон гартаа бүл чадал муутай улсыг хаяад шилэрчихээргүй номхон амьтан болохоор тэгж зөвлөсөн хэрэг.
Монгол орны хөгжил цэцэглэлтийн талаар маш олон судлаачид өөрийн дүгнэлтийг өгсөөр ирлээ. Би ч хувьдаа МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжил хэмээх ганцхан мөртлөө бүхий л улс үндэстнүүдийн зорилго болсон асуудалд өөрийнхөө хэмжээнд чамгүй судалгаа хийж байснаа зангидан хэдэн бэсрэг нийтлэл хүргэхээр зорилоо. Үүнийг хөгжилтэй бөгөөд ойлгомжтой байлгах үүднээс “Үхэр Монголын хөгжих Үхэр Эдийн засаг” гэж бүдүүн баарагдууханч энгийнээр томъёолчихъё.
Үхэр шиг удаан ч зогсохгүй явж, Хайнагийн ачаа шиг том үр дүнд хүрэх нь :
Чөлөөт худалдааны зах зээлийн нэгэн том үлгэр жишээ бол Япон орон. (Чикаго хөвгүүдийг үндэслэгч), 20-р зууны Америкийн хүн Милтон Фридмgн “Lexus ба Чидуны мод” хэмээх бүтээлдээ Япончууд чөлөөт худалдааны замыг сонгосноор хэрхэн амжилтанд хүрсэн талаар дурдьсан нь бий. Энэ бүтээл нь түүний алдарт “Capitalism is Freedom”, “Free to Choose” бүтээлүүдийн нэгэн адил нэрийг хуудас нь болсон юм.
Япон орны хөгжил дэвшилийн бэлэг дэмдэг болсон Sony, Тоёото компаниудын бодит түүх бидний санадаг шиг ялгуун, дардан зүйл байсангүй. Суут билэгтний тэсрэлт гэхээсээ тэсвэр тэвчээртэй эрэл хайгуул, хүлээлт гэх үг энд илүү тохирно. Тоёото компани анх нэхмэлийн үйлдвэрээс авто машины үйлдвэрлэл рүү зоригтой шилжсэн нь богино хугацаанд ашиг олж эхэлнэ гэж бодоогүй алсыг харсан алхам байжээ. Тухайн үеийн Японы олон улс төрч, бизнес эрхлэгчид Япон орон хэзээ ч барууны орнуудыг авто машины үйлдвэрлэлээр гүйцэхгүй хэмээн мэтгэцгээсэн байдаг. 1936 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Тоёото компани маш их хөрөнгийг уг үйлдвэртээ зарцуулаад зогсохгүй засгийн газраас удаа дараа дэмжлэг хүсэж байв. Ингээд Засгийн газар Тоёота компаний хүсэлтийг хүлээн авч 1939 онд Форд, Женерал Моторс компаниудыг хүчээр гаргажээ. Энэ нь үндэстнээрээ протекционист бодлого руу шилжсэн анхны зоримог алхам байв. Гэвч чанар муу, өнгө дизайн тааруу япон авто машин нь дотоод зах зээл дээрээ муу борлогдож АНУ-руу гаргасан ихэнхи машинаа эргэн татахад хүрэв. Энэ үед Япон орон хэзээ ч авто машин мэтийн буурь суурьтай үйлдвэрлэлийн салбарт баруун орнуудыг гүйцэхгүй гэж мэтгэх олон “баатар”-ууд гарч ирж байв. Энэ нь Тоёота компанийн ирээдүйд итгэх Японы ард түмний итгэлийг мохоох болов. Тоёота компани байгуулагдаад 13 жил өнгөрч байхад үйлдвэрлэлд нь дорвитой том ахиц гарсангүй. Гэвч тэд судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлээ орхиогүй юм. Тэдний хичээл зүтгэлийг Засгийн газар үнэлж 1949 онд Төв банкнаас асар их хэмжээний хөрөнгө гаргаж Тоёота компанийг аварсан нь Японы түүхэн дэхь хоёр дахь том протекционист бодлого байлаа.
Бидний машин дэлхий нийтэд борлогдож чадна, дэлхий Японы машин үйлдвэрлэлд сөхрөх болно гэсэн итгэл 50 жилийн турш алдраагүй байдаг. Мэдээж энэ хугацаанд бүх л зүйл үхэр шиг удаан санагдаж, олон удаа итгэл алдарч байсан байх. Гэвч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг”-ийн үлгэрээр 1980 оноос эхлэн 50 жилийн турш судалж, хөдөлмөрлөсөн үйлдвэр сая ашгаа өгч Lexus загварын тансаг машин дэлхий дахинд борлогдож эхэлсэн юм.
Финланд Улс мөн ялгаагүй. Финланд улс импортын барааны татвараа өсгөж, технологийн салбарт олон удаа төрөөс татаас өгч, хувийн хэвшил нь итгэлийн галаа мөхөөлгүй зүтгэсний үр дүнд 17 жилийн дараа NOKIA компани эхний үр ашигаа авсан байдаг. Гэвч энэ 17 жилийн хугацаанд хэчнээн удаа тухайн орны их мэдэгчид, “Бид өндөр хөгжилтэй бусад орнуудыг гар утасны салбарт дийлэхгүй” гэж зүтгэсэн бол. Ингээд дурдаад байвал сонгуулийн дөрөвхөн жилд амжиж экспорт хийж, улс орныхоо итгэл найдварын дөл асаахуйц болтлоо богино хугацаанд өсөж дэвжсэн үйлдвэр нэгээхэн ч байгаагүйг түүх батална.
Тэд их ажиллахаас гадна илүү их судалж, хурдан ашиг олохоос илүү тэвчин хүлээж, гардан тулаанд орохоосоо илүү хамгаалж, өсөн бойжих хүртэл дэмжиж тэтгэн хүлээсэн. Тэд мэдлэгт шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамаг хүчээ зарцуулсан болохоос уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ихэнхи тохиолдолд үйлдвэрийн модернизацид оруулаагүй байдаг. Яг л үхэр шиг удаан, гэхдээ үхэр шиг зогсолтгүй, үхэр шиг том үр өгөөжийг хүлээн тэвчиж, маргаашдаа итгэцгээсэн.
Гэтэл Монголчууд бид хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уул уурхайг босгох талаар ярьдаг болохоос Iphone, Toyota шиг үйлдвэр Монголд босгох талаар боддоггүй. Сайхан Монгол залуучууд нийлээд долоон ширхэг автобус үйлвэрлэтэл арчаа муутай Нийслэлийнхэн гурван удаагийн тендэрт унагаж, Солонгос автобус авсан үйлдэл бол үүний тод жишээ. Ингэсэн шатгаанаа тайлбарласан нь 1930-аад онд Тоёотаг муулж байсан хэнхэгүүдтэй яг ижил: “Тав тух муутай, бензин их иднэ, орчин үеийн хүмүүсийн шаардлагад нийцээгүй” гэх тайлбар. Бид өөрсдөө үйлдвэрлэлийн салбарт орчин үетэй хөл нийлүүлээгүй байж, ямбалж зорчихдоо хөл нийлүүлээд яах юм бэ? Гэхдээ Монгол залуусын автобус тийм ч яадгаа алдчихсан муу бүтээл биш гэдгийг нүдээр үзсэн хэн ч хэлнэ. Хэрэв нийтийн тээвэрт дандаа Монгол автобус явбал хичнээн сайхан. Яахав эвдэрч, доголддог, ашиглалтын нас арай л баг байг. Өсөж өндийж байгаа эдийн засгаа, эрчтэй хөгжиж байгаа хөгжингүй зах зээлүүдээс халхалж хамгаалах үүргийг хэн хүлээх юм бэ?
Монголын эдийн засаг одоо л төрх, төлөвөө олох гэж өндөлзөж байна. Зүйрлэвээс задгай талд өчнөөн бух шарнуудтай тугалнууд тулалдаж байгаа мэт. Гэхдээ зах зээлийн шилжилтийн нэлээдгүй хүнд шуурга болон хажуунаас нь мөргөх бух шарнуудыг тэсээд тэвчээд өсөж чадах тугалнууд шүү!
Алдарт The Wall street-д сүр хүчтэй нь аргагүй хуухирч зогсоо бухны хөшөө бий. Энэ бол Америкийн эдийн засаг эр биед хүрсний, шинэ тивд бүхнийг тэгээс эхэлсэн ч үхэр шиг зүтгээсээр өдгөө дэлхийн бодлогыг тодорхойлох болсноо илэрхийлж буй билэг тэмдэг билээ. Монголын эдийн засагт ч ийм хүч бий, илүү гэрэлтэй ирээдүй бий гэж итгэхийг хүснэм...
Буянаагийн Ган-Очир
Зочин · 2016/07/18
ӨӨРӨӨ ХИЙЧИХЭЭД ДАРАА НЬ ЯРЬ. ҮХЭР МОНГОЛЫН ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН НЬ ХООСОН ЯРЬДАГ МӨРТЛӨӨ ХИЙЖ БҮТЭЭХ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГҮЙ БАЙГАА БОЛОХООР ИЙМ БАЙГАА НЬ
Одко · 2016/07/18
Бидний цөөхөн Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй байна. Нэгнийгээ дэмжих дэмжлэг хэрэгтэй байна. Бид нэгнийгээ доош татах биш нэгнийхээ хийх гэснийг, хэлэх гэснийг дэмждэг болчихвол үйлдвэрлэл, хөгжил маш амархан ирнэ. Нэгнийхээ үйлдвэрлэснийг чадах чинээгээрээ худалдаж аваад болохгүй байгааг нь хамтдаа засаад, болж байгаагаар нь бахархаж сурах л хэрэгтэй байна даа... Зөв сэтгэлтэй, мундаг залууд амжилт хүсье.
Зочин · 2016/07/17
МАШ ИХ ЗҮЙЛИЙГ УНШСАН ТАРХИА ЦЭНЭГЛЭСЭН ТҮҮНИЙГЭЭ Ч БУСАДДАА ХАРАМГҮЙ ХЭЛЖ ЗААЖ ЧАДДЫН БИЛЭЭ
Зочин · 2016/07/17
Ерөнхий сайд болговол Монгол улс маш хурдан хөл дээрээ босож ирнэ
suren · 2015/11/14
Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Өнөөгийн энэ өрөвдөлтэй байдлыг өгүүлэнгээ, хэтийн төлөвийг зураглажээ. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь :
http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren
Зочин · 2015/11/11
Хатуу бөгөөд үнэн үг байна дэмжиж байна УИХ-ын хэд ойлгох хэрэгтэй байна
Зочин · 2015/11/11
Gan-Ochir shig uuriiguu daihilj hugjuuldeg zaluu MGL tsuuhun. Baingiin tuushtai medlegee usgudug gedgiigne bugdl medne. Munch hol yavna daa
Зочин · 2015/11/10
Ñàíàà çºâ áîäîõ ¸ñòîé.
Зочин · 2015/11/09
chi yu hiicheed ingej hudlaaa tom yarina be? nam dagaj gedsee tejeej bgaagaa ih um bodoj dee huurhii
2 · 2015/11/09
маш зөв сэдэв хөндсөн байна
Зочин · 2015/11/09
Odoo yarij bgaagaa ajil bolgohod anhaaraarai. Yag hiih gd ajiliin gunrui orohod iim ch juram tiim ch huuli, zuvshuurul gd l Zogsdog, chi uuruu uuniig ulger jishee uzuuleed neg l pilot hiichuul ene chinii tom huvi nemer
Зочин · 2015/11/09
Маш мундаг бүүр бахархмаар сайн залуу нийтлэл бүрийг чинь шимтэн уншиж дараагынх нь нийтлэлийг тэсэн ядан хүлээдэг шүү.
candag · 2015/11/09
Зөв зарчим баримтлаж Төрөөс хэрэгжүүлэхийг уриалсан бна .
Зочин · 2015/11/09
Чиний явсан газар, хийсэн ажил, өнгөрүүлсэн цаг хугацаанаас зөвхөн чи л хождог. Ирээдүйн С.БАЯРЦОГТ ШҮҮ ДЭЭ ЧИ.
Зочин · 2015/11/09
uug ni undesnii uzelee erhemuud l ehluulej ter avtobusnuudiig avah bsan yum
эсэргүүцэв · 2015/11/09
шүлс нь үсчсэн гар байна лээ дээ чи өөрөө юу хийж юу бүтээсэн хүн бэ ер нь хоосон ярихыг л сурсан байх даа зайлуул
Зочин · 2015/11/09
үнэн шүү
Зочин · 2015/11/09
Ярихаас өөр чадваргүй хүн дээ энэ залуу ам нь бол хуурай бж чадахгүй