Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Тэднийг хамгийн "романтик", "яг тохирсон" хосууд хэмээн олны хайр хүндэтгэлийг хүртдэг. Хайрын баяраар хайртдаа хамгийн сайхан бэлгийг өгч баярлуулдаг дуучин залуу олноос магтаалын үгийг харамгүй сонсож хэсэгтээ л хүүхнүүдийн магтаалд дарагдсан.

Тэгвэл хосууд бүл нэмж үнэхээр аз жаргалаар дүүрэн байна. Дуучин залуу "Миний хайртай гэргий. Хамгийн сайхан бүсгүй төрсөн өдрөөр минь намайг аав болгож өгсөн!! Миний амьдралын хамгийн том бэлэг барьсан чамдаа маш их хайртай!!! 4 сарын туршлагатай аав ээж 2" хэмээн анх удаагаа бяцхан ханхүүтэйгээ хамтдаа авахуулсан гэрэл зургаа дэлгэлээ.

Уншигчдынхаа өмнөөс хосууддаа баяр хүргээд бяцхан хүүд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.

О.Ариун