Hommage a

GENGHIS KHAN

Limited edition 35

Чингис хаан мэндэлсний 853 жилийн ойд зориулав

 

Өнөөдөр дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн аугаа их байлдан дагууллыг хийж хүн төрөлхтөний байгуулсан хамгийн агуу эзэнт гүрнийг үндэслэсэн “Их Эзэн Чингис Хаан”-ы мэндэлсний 853 жилийн ой тохиож буй билээ. Тэгвэл дэлхийд алдартай Montblanc брэндээс “Чингис хаан”-нд зориулан урласан үзгийг танилцуулж байна.

 

 

Энэхүү үзэг нь монгол хэлний цагаан толгойн 35 үсгийг бэлгэдэн 35 ширхэг үйлдвэрлэгдсэн ба толгой болон их бие нь тусгай бүрхүүлтэй 925 сорьцтой мөнгөөр бүтээгдсэн.

Мөн 950 сорьцтой цагаан алтан оруулга нь морины эмээл, зэр зэвсгийн сэдэвтэйгээр урлагджээ. Үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж 0,5 кратын цэвэр алмаз шигтгэсэн бол үзэгний таг нь баатар эрийн дуулганы хэлбэртэй юм.

 

 

Харин хошууг нь 18 кратын 750-ийн сорьцтой алтаар урлаж “Талын бүргэд”-г сийлжээ. Уг үзэгний хийцэд агуулагдах энэхүү олон бэлгэдлээс гадна “Чингис хаан”-ы атгаж төрсөн нөжийг илтгэн үзэгний хавчаар дээр улаан бадмааргийг шигтгээ болгон суулгасан нь энэ агуу хүний үүх түүх, байлдан дагуулал, монголчуудын сүр хүчийг нэг дор нэгтгэн бүтээсэн гэлтэй гайхалтай сайхан зохицсон байдаг.

 

 

Уг үзгийг Central Tower-ийн 2 давхар дахь Montblanc брэндийн албан ёсны дэлгүүрт зочлон үзэж сонирхох боломжтой. Дэлгэрэнгүйг 11320062 дугаараас лавлана уу