Чингис улс больё
2013/07/23
Ерөөсөө л бүхнийг Чингис хэмээн нэрийдье. Нийслэлийнхээ төв талбайг Чингис гээд нэрлэчихлээ. Одоо Сүхбаатар дүүргийнхээ нэрийг өөрчлөөд Чингис болгочихьё. Улаанбаатарын төв талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн юм чинь Сүхбаатар аймгийн төвийн Сүхбаатарын талбайг ч Чингисийн талбай гэж нэрлэмээр байна. Сүхбаатарын одонг Чингис нэрээр сольж, төрийн дээд одон медаль болгоё. Сүхбаатар аймгийг Чингис аймаг болгоё. За тэгээд Сүхбаатар гэдэг нэртэй хүн бүрийн нэрийг Чингис гэж дууддаг больё.
Шинэ төрсөн хүүхдэд Сүхбаатар гэдэг нэр хайрлах гэж байгаа бол Чингис болгоод сольчихьё.
Мөн 21 аймаг, сум, дүүрэг гээд Сүхбаатар нэртэй болгоныг Чингисээр сольж, Чингис гэдэг нэрийг улс даяараа тамаглая. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумыг Чингис аймгийн Чингис сум болговол зүгээр юм байна.
Цаашлаад улсынхаа нэрийг ч Чингис болгоод өөрчилчихье. Угаасаа найман зууны өмнө Их Монгол улсыг байгуулж, дэлхийг чичрүүлж явсан энэ хүнээс өөр дэлхийд танигдсан нэргүй тул улсынхаа нэрийг ингээд өөрчилөхөд болохгүй гэх газаргүй. Чингис улсын Чингис аймгийн Чингис сумын Чингис гээд бүх зүйлээ их хаанаараа нэрлэвчихвэл яг таарна.
Бүгдийг Чингис, улсынхаа нэрийг хүртэл Чингис болгочихвол булаацалдах юмгүй амар болох биз. Үүнээс болж Чингис нэртэй хүн олширвол Чингис1, Чингис2, Чингис3 гээд нэрлэчихсэн ч яадаг юм. Чингис гэдгээр л нэрлэж байвал болохгүй юм байхгүй. Сүхбаатар нэртэй усан онгоцоо Чингис онгоц гээд нэрлэчихье. Өөр сольж болох Сүхбаатар бүхнийг Чингисээр солиод санаа амар сууцгаая.
Цол дагаж бяр гэдэг шиг Дэлхийн мянганы хүн Чингис хааныхаа цолоор бүгдийг нэрлэчихвэл сум, аймаг цаашлаад улсын хөгжилд ч нэмэр болох юм билүү.
Н.Санжаасүрэн
Зочин · 2013/08/17
ugaasa unun shuu dee ***l ***** l b.ga biz de
Зочин · 2013/07/25
humuusig uurluulah sedel-g hen ogov .
Зочин · 2013/07/25
больё = болих, болъё = болох
ЫЫ · 2013/07/25
Unen shd,
Зочин · 2013/07/25
balair daa
Зочин · 2013/07/24
setguulch hun mon ymuu zveer l uurlasan setgegdelee bichtsiim shig haragdhiin