940.5 тэрбум алдагдалтай батлагдсан төсвөөс хэн хэдийг зарцуулах вэ
2015/11/16
Ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Харин энэ жил төсвөө өдөржин, шөнөжин суух хэмжээнд хүрэлгүй цагтаа тулгалгүй баталж байгаа нь авууштай. Гэхдээ 940 тэрбумын алдагдалтай батлав.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцжээ. Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж.
Нэгдсэн төсвийн орлого 7013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, зардал 7954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувьтай тэнцэж байна. Харин алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ нь Засгийн газрын оруулж ирснээс орлого, зарлага аль аль нь 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн төсөв боллоо. Ийнхүү хөрөнгө оруулалтыг танаж, шинэ хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг тусгаагүй гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төсвөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ. Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэв.
Түүнчлэн есөн яамтай байхыг олонхи дэмжсэнгүй. 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн билээ. Ирэх оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар есөн яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар уг асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр боллоо.
2016 онд төсвийн хөрөнгийг дараах байдлаар зарцуулах юм.
1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга - 4.7 тэрбум
2. УИХ-ын дарга - 18.637 тэрбум
3. Үндсэн хуулийн цэцийн дарга - 809.2 сая
4. Улсын Дээд Шүүх - 3.396 тэрбум
5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга - 48.9 тэрбум
6. Хүний эрхийн үндэсний комисс - 748.4 сая
7. Улсын ерөнхий прокурор - 15 тэрбум
8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл - 2.22 тэрбум
9. Улсын ерөнхий аудитор - 9.6 тэрбум
10. Авлигатай тэмцэх газрын дарга - 8.332 тэрбум
11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга - 2.755.8 тэрбум
12. Төрийн албаны зөвлөл - 558.2 сая
13. Сонгуулийн ерөнхий хороо - 25.2 тэрбум
14. Ерөнхий сайд - 99.630 тэрбум
15. Шадар сайд - 110.1 тэрбум
16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - 27.2 тэрбум
17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд - 57.3 тэрбум
18. Гадаад хэргийн сайд - 72.7 тэрбум
19. Сангийн сайд – 3,122.8 тэрбум
20. Хууль зүйн сайд - 391.8 тэрбум
21. Зам тээврийн сайд - 242.6 тэрбум
22. Батлан хамгаалахын сайд - 218.6 тэрбум
23. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд - 1218.3 тэрбум
24. Батлан хамгаалахын сайд - 17.945 тэрбум
25. Хүнс хөдөө аж ахуйн сайд - 131.1 тэрбум
26. Хөдөлмөрийн сайд - 170.7 тэрбум
27. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд - 497.2 тэрбум
28. Эрүүл мэнд спортын сайд - 691.1 тэрбум
29. Эрчим хүчний сайд - 67.6 тэрбум
30. Аж үйлдвэрийн сайд - 40.8 тэрбум
31. Барилга хот, байгуулалтын сайд - 49.4 тэрбум төгрөг.
Irgen · 2015/11/16
Uul uurhain yaam haachiv
Зочин · 2015/11/16
хямрал л гэнэ үнэндээ хямрал биш 6 жилийн өмнөх үедээ эргэж очсон хэрэг шүүдээ гэтэл тэр үед зарцуулдаг байсан төсөв одооноос хэд дахин бага байсан хямрал энд л байна. дарга нар тэдний дагалдагч нар улс орныг сөхөртөл нь иддэг, шимэгчилдэг болсон монгол гол асуудал энэ хүмүүс болхоос биш зэс нүүрсний уналт биш.