Банкууд 2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ

Монголбанкнаас хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн санхүүжилтийн  тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд эхний 24 хоногийн байдлаар ямар байгаа талаар мэдээлэл гарчээ. Өмнө олгосон ипотекийн зээлээс 777.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 13267 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 375.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Иргэд 203.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.

Х.МАНДАХ