Банкууд нэг хувийн шимтгэл авдаг хууль бус ажил юу болов
2015/11/16
Банкууд зээл олгосныхоо төлөө нэг хувийн шимтгэл авдагийг болиулах асуудал талаар болж байна. Үүнийг хэрэгжих эсэхийг иргэд их хүлээсэн.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг илрүүлсэн бөгөөд энэ нь хууль бус үйлдэл гэж үзээд шаардах бичиг хүргүүлсэн байдаг.
Тодруулбал уг шаардлагыг нийтдээ 13 арилжааны банкинд хүргэж өгсөн.Энэ асуудал үүссэнээс хойш бараг хоёр жилийн нүүр үзлээ. Учир нь банкууд ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргаснаар эл хэрэг шийдэгдэхэд бэрх болсон байдаг юм.
Уг нь энэхүү асуудлыг өнгөрсөн хугацаанд хоёр ч шатны шүүхээр хэлэлцээд ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан байтал хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцаасан тул ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгочихоод байгаа юм.
Өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрээр нэг хувийн шимтгэл нь хууль бус болохыг тогтоочихсон байтал Дээд шүүхээс эргүүлээд анхан шат руу шилжүүлснээр яг ижил шатны шүүхээс ижилхэн хэрэг дээр, хоёр өөр шийдвэр гаргачихсан хачирхалтай зүйл ажиглагдаж байгаа юм.
ШӨХТГ-ын хуучин дарга О.Магнай эл асуудлыг анх илрүүлэхэд хохирч буй иргэд ихэд баярлаж байсан юм. Гэтэл одоогийн байдлаар, уг хэргийг дээгүүрээ бие биерүүгээ шидэлсээр цамхаруулах болчихоод байна.
Эцсийн нэг горьдлого гэвэл ШӨХТГ-аас Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү нэр бүхий шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж албан тоот явуулсан юм байна.
Хэрэв АТГ шүүгчдийг “но”-гүй гэчихвэл хүлээлт үүсгээд буй нэг хувийн хүүгийн асуудал шийдэгдэхээргүй болох нь. Банкинд зээлгүй, зээл авдаггүй хүн гэж өнөөгийн манай нийгэмд бараг байхгүй. Тэд нэг хувийн хүү хэрхэхийг ямартай ч ажиглаж л суугаа. Хуучин дарга О.Магнай хууль бус гэх ул асуудлаа, үнэн зөвөөр шийдүүлж өгөх нь үү.
Н.Ганаа
Зочин · 2015/11/16
Магнай даргаа ажлаа дуусгаарай. Ард иргэд чинь итгэл тавьж байна шүү
зээлдэгч · 2015/11/16
Хугацаанаасаа өмнө зээлээ төлж барагдуулбал бас хөөрхөн мөнгө авдаг байсан хэвээрээ л байхдаа
zochin · 2015/11/16
bolimoor yumaa.ochnoon huu tolj baihad davhar shimtgel avaad.ulaan luivarchid