МАН: Хоёр нам эвсэх асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргана
2015/11/16
Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын удирдлагууд хоёр намын ахмадуудын төлөөллийг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар МАН, МАХН-ын ахмадуудын өргөн барьсан албан бичгийг ойрын хугацаанд Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгөхөө мэдэгджээ. Ахмадуудын өргөн барьсан өргөх бичигт өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба боллоо. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж 5000 гаруй аж, ахуй нэгж үүд хаалгаа барилаа. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх, орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орохыг санал болгоод байсан юм.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хоёр намынхан нэгдэн, нийлэх асуудлаараа нааштай байр, суурьт нэгдэж байгаа сурагтай. Мэдээж хоёр намыг нэгтгэх хүсэлтэй хэсэг байхад бас нэгтгэхийг эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос эхлээд МАХН-тай нэгдэхийг эсэргүүцэгчид МАН-ын удирдах зөвлөлд их бий.
МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Учир нь тэд хуваагдсан хүчээ буцаан татаж авч байна гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараа МАН-ын дарга М.Энхболдтой хэд, хэдэн удаа уулзсан байна. Ингэхдээ хоёр намын нэгдлийн талаар ярилцжээ. Тэгэхээр МАН, МАХН нэгдэх яриа эртнээс төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Удалгүй хоёр намын дарга нийлж суугаад “Намуудын ахмад болон залуус, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ийм санал гаргасан. Бид намынхаа гишүүдийн саналыг хүндэтгэж, урьдын сайхан явдлаа дурсаж нийлж байна” хэмээн ярьж мэдэх юм.
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хоёр нам хамтарч болохгүй юм байхгүй гэсэн бол МАХН-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “МАХН, МАН бол нэг угшилтай. Бие биенийхээ мууг үзэх хэрэггүй. Харин ч нэгдэж, эвсэх ёстой” гэхчлэн хүмүүсийн зөвлөгөөний дагуу М.Энхболдтой уулзсан талаараа, мөн МАН-ын дарга “Нэгдэх нь зүгээр шүү дээ” хэмээн хариулсан гэж мэдэгдсэн.
Мөн МАН, МАХН-тай нэгдвэл Засгийн газрын хувь заяа үндсэндээ шийдэгдэж байгаа юм. Тэр нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах үйл явц. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тус бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно гэсэн үг. Харин одоо төвөггүй 19 гишүүний гарын үсэг цуглах нь. Одоогийн байдлаар тус бичигт МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн нийлсэн нийт 14-15 гишүүний гарын үсэг байгаа аж. Тэгвэл одоо баруун гарынхаа хүнийг баривчлуулсан Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргагүй болсон Н.Энхбаярын үйлдэл Ч.Сайханбилэгийг унагахад жинтэй хүч нэмэхээр болов. Тэд ЗГ-ыг унагаж өшөөгөө авна. МАН-аас Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын гишүүд аль эрт гарын үсгээ зурчихсан явна.
Т.Энхэлээ
Эх сурвалж: 24tsag.mn
bat · 2015/11/17
Тийм шүү 2 нам нийлж байж АН-аас салах хэрэгтэй.Үе удммаар нь өрөнд оруулж,өтний хоол болгож байна.Хойч үеэ хэдэн жилийн дараа биднийг даанч дээ гэж үзэн ядахаас өмнө эх орон,элгэн түмнээ хамгаал.Би мш их дэмжиж байна.АН боломжоо ашиглаж чадсангүй хохь нь
Зочин · 2015/11/16
МАН ӨӨРӨӨ,ДАРГА НАР НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ, АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАДААДРУУ ЗУГТАЖ НУУГДСАНЫ УРШГААР МОНГОЛ УЛС Э/З-ИЙН ЭНЭ ХҮНД БАЙДАЛРУУ ОРСОН. АН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ ХЭЦҮҮ БАЙГАА ГЭЭД БАЙГАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ХЭЦҮҮДЭХ БАЙСАН.МӨН ЭНЭ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙСАН. НААДАХ ЯМАРЧ ГЭМГҮЙ 3-4 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-АА НУЛМИЖ ХАЯ . 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫГ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД НЬ БАЙНГА АВРАН ХАМГААЛСААР ИРСЭН АН -ЫГ БАЙНГА ДЭМЖИЖ ТАЛАРХАЖ ЯВ. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/16
МАН ӨӨРӨӨ,ДАРГА НАР НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ, АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАДААДРУУ ЗУГТАЖ НУУГДСАНЫ УРШГААР МОНГОЛ УЛС Э/З-ИЙН ЭНЭ ХҮНД БАЙДАЛРУУ ОРСОН. АН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ ХЭЦҮҮ БАЙГАА ГЭЭД БАЙГАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ХЭЦҮҮДЭХ БАЙСАН.МӨН ЭНЭ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙСАН. НААДАХ ЯМАРЧ ГЭМГҮЙ 3-4 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-АА НУЛМИЖ ХАЯ . 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫГ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД НЬ БАЙНГА АВРАН ХАМГААЛСААР ИРСЭН АН -ЫГ БАЙНГА ДЭМЖИЖ ТАЛАРХАЖ ЯВ. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/16
Нэг эвсэл болж сонгуульд орж ялалт байгуулан Монгол улсаа аврах нь зөв байх. АН-аас маш хурдан салах хэрэгтэй байна. Энэ хоёр нам эвсэл байгуулвал ядахдаа тулахтай бодлого явуулах байх.