“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг хүмүүс эс танина. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ.

Тэрбээр заяаны ханьтайгаа учрахаас өмнө шар хэвлэлд нэлээдгүй залуустай холбогдон бичигдэж байсан удаатай. Нэгэнтээ мисс бүсгүй маань "Айл гэрийн ноён нуруу, сайн аав, халамжит хань байхын тулд зөөлөн сэтгэл хэрэгтэй болов уу. Би шалгуур тавина гэж ярих дургүй. Залуус маань ухамсартай болсон шүү дээ. Амьдралаа хэрхэн авч явах, яавал аз жаргалтай амьдрал босгох вэ гэдгээ мэддэг болсон үе. Бүгд мэргэжил, боловсролдоо анхаарч байна. Тэгээд ч хүмүүс зүрх сэтгэлээрээ учирдаг. Хайрлах, дурлах хүнээ захиалж болдоггүй байх аа" хэмээж байсан удаатай. Тэгвэл өдгөө өөрийнхөө мөрөөдлийн залуутайгаа хэдийнээ учирч хуримаа хүртэл нижгэр хийгээд авсан.

Энэ удаад түүний стил, имижийг хэрхэн өөрчлөгдөн хувирсанг гэрэл зургаас сонжъё. Зураг түүх өгүүлдэг гэдэг шүү дээ басхүү амьдралынх нь он цагаар аялаад ч авах нь ээ.

Д.Ана

 

 

 photo 17604_zpsf333cca9.jpg

 

 

 photo 17598_zps00a051d4.jpg

 

 photo 17603_zps3657cf77.jpg

 

 photo 17599_zps99a98f29.jpg  photo 17601_zpsa1b8b597.jpg  photo 17602_zps0fc71d32.jpg

 photo 10621913_783139495042103_363528259_n_zps396c8e6b.jpg