Эмнэлгийн зөвшөөрөлгүй “Нью Оракли”-д маш нууц мэс заслууд хийж байна
2013/02/15
Гоё сайхан болохын төлөө юугаа ч золиослоход бэлэн монгол хүүхнүүд гадаадынхны идэш, олз, орлогынх нь эх үүсвэр болоод удаж байгаа. Үүний жишээ болох гоо сайхны салон нэртэй нууц мэс заслын газрууд хэд хэд бий.
Тэдний нэг нь “Нью оракли” бөгөөд энэ гоо сайхны салон нь Чех элчингийн байрны гурван давхарт үйл ажиллагаагаа тодорхой хүрээнд л маш нууцаар явуулсаар удаж байгаа ажээ. Тус гоо сайхны газар нь эмэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгаа болон массаж, хөл гарын хумс буюу маникюр, педикюр хийх зориулалтаар зөвшөөрөл бичиг баримтаа бүрдүүлсэн. Гэвч ямар ч зөвшөөрөлгүй эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэнг бариу болгон оёх, тарих, онгон хальс нөхөх, сэрлийн цэгийг гадна гаргах, хэлүүнд өөрчлөлт хийх гэх мэт маш олон мэс ажилбар хийдэг.
Энэ ажиллагааг хийдэг хүн нь Солонгос хүн байдаг бөгөөд тэрбээр сард нэг удаа ирдэг. Харин түүнийг ирэхээс өмнө тус гоо сайхны газар нь үйлчлүүлэгчдээ олж, ямар үйлчилгээ хийлгэхийг нь болон үнэ ханшаа тохирчихсон байдаг. Гаднаас эмч ирээд ганцхан хоноод л буцдаг бөгөөд ингэхдээ маш олон хүнийг “үзэж” мэс ажилбар хийдэг. Энэ гоо сайхны төв нь хүмүүст жирийн л нэг гоо сайхны газар гэж ойлгогддог бөгөөд доторх тохижилт нь яг л гоо сайхны салоны зориулалттай арваад өрөөтэй.