- Хатирч яваад халтирав уу Мино -
2013/01/21
Хүн яах гэж гэр бүлийн амьдрал зохиодог юм бэ? Асуултынхаа хариуг олоогүй гуравхан сарын настай гэр бүлийн “амьдрал”-даа Sound off kiss ээр овоглон урлагийн ертөнцөд хөл тавьж сүүлдээ “хамтлаг” гэсэн гэр бүлээсээ тусгаарласан Мино цэг тавьлаа.
2012 оны 10 дугаар сард сүр дуулиантайгаар Дамбын Хишгээгийн хүү Энхжинтэй гал голомтоо асаасан тэрээр дүүргийнхээ шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдлөө өгчээ. Түүний нөхөр мөрийтэй тоглоомын донтон, Дамбын Хишгээгийн хүү юм чинь шийрийг нь хатааж яваа гэгддэг ч хүний амьдралын хүрдэнд муугаасаа сайн зүйлд цаг заваа зарцуулдаг нэгэн гэж ойр дотныхон нь ярьдаг. Харин Миног хэдий урлагийн хүн ч гэсэн ааш муутай, ажил амьдралаа зохицуулах тал дээр анхаардаггүй гэсэн шүүмжлэл мөнхөд дагаастай явдаг нь нууц биш. За яах вэ хэдий хүн сайн муу хослуулан амьдардаг ч хоёр гуравхан сар гэр бүлийн амьдрал зохиох хэрэг байна уу даа Мино. Хар сарнайн Амараатай дуулсан Хатарыш дуугаа амьдрал дээр хальтаруулахаар шийдсэн үү ямартай ч Монгол нэгэн гэр бүл салж байгаа нь харамсалтай л байна.
эхний салалт энэ хамтлагаас
хоёр дахь салалтын учир энэ үү