Шударга өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газрааас “НИК” ХХК-ийн шүүх хурал, сурагчдын шинэ дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, “Хүчит шонхор” захын түрээстэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард автобензин, дизель түлшний нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэгчид нь тухайн бараа бүтээгдэхүүний зах  зээлд зохиомол хомсдол үүсгэж бай­гаа эсэхийг шалгасан бөгөөд шалгалтаар “НИК” ХХК-ийн зүгээс зохиомлоор хомсдол бий болгосон, борлуулалтын    хэмжээг   хяз­гаарласан нь тогтоогджээ. “НИК” ХХК-ийн  энэ  үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуу­лийг зөрчсөн тул нийт 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг ногдуулсан аж. Уг шийдвэрийг “НИК” ХХК эс зөвшөөрч энэ оны нэгдүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг асуудлыг шийдвэрлэх хоёр шатны шүүх хурал болж долоодугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал гарсан байна. Нөгөөтэйгүүр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавьж буй өөр нэг асуудал нь сурагчдын шинэ дүрэмт хувцасны үнийн хөөрөгдлийн тухай байв. ҮХААЯ, БСШУЯ нэр бүхий долоон үйлдвэртэй гэрээ хийж эхэлсэн байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн жил 45000 төгрөг байсан хувцсыг энэ жил 90-110 төгрөг болгож үнээ хэт өсгөж байна гэсэн гомдол иргэдээс ирсний дагуу шалгасны эцэст өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байгаа. Түүнчлэн худалдан авах ажиллагааны хуулийг ч зөрчсөн гэх үндэслэлээр 23 тэрбум төгрөгийн асуудлыг тавьж байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаагаа үнэн бодитой болгохыг хүсч Хүнс хөдөө аж ахуйн яаманд шаардлага тавиад байна. Хэрвээ хуулийн хүрээнд ямар нэгэн арга хэмжээ авах бол бидний зүгээс дараа дараагийн шатны арга хэмжээг авах болно. Үүнд бусад 1000 гаруй оёдолчинтой, 60 гаруй үйлдвэр хохирч байгаа” гэдгийг О.Магнай онцолж байсан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавьж буй нэг асуудал нь “Хүчит шонхор” худалдааны төвийн хувьд өнөөдрийг хүртэл түрээсийн үнээ ямар нэгэн тодорхой үнлдэслэлгүйгээр давамгай байдлаа ашиглан түрээсийн үнээ нэмсэн явдал юм. Үүний дагуу ШӨХТГ-аас 110 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнийг захын удирдлагууд эсэргүүцсэн боловч ШӨХТГ-аас торгуулийг ямар нэгэн байдлаар хүчингүй болгох үндэслэл байхгүй гэдгийг хэлжээ.

 

Т.Болорцэцэг