Сүүлийн үед залилангийн хэрэг буурахгүй байгаа билээ. Тэгвэл энэ тэнд олны танил хүмүүсийн нэрийг барьж залилах хэрэг гарах болж. Тодруулбал, “Андра” загварын агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл "Нэр ашиглаж элдэв асуудал үүсгээд байгаа нөхрийг би өөрөө мэдэж байгаа. Мэдээлэл технологи ингэж сайн хөгжчихөөд байхад хөдөө орон нутгийн иргэдийг гээд төөрөгдүүлж болно гэж бодсон нь харамсалтай. Хийсэн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх байх гэж найдаж байна" хэмээн дараах мэдэгдлийг гаргав.