Цагдаагийн Ерөнхий газрын албан ёсны сайт болох www.police.gov.mn сайтыг өнөөдөр хакердаж, нүүр дээр нь өөр зураг гаргасан байв. Энэхүү мэдэгдэл бүхий хуудас зурагт хакерүүдийн бичсэнээс харвал тэд Маррокогийн хакерууд бололтой.

Хакеруудын байрлуулсан хуудас дээр тэд Маррокогоос энэ үйл ажиллагааг явуулснаас гадна манай улсаас хол бай гэж бичжээ. Түүнчлэн дахин энэ мэт анхааруулга бүхий зүйл тавихгүй гэдгээ бичсэн байжээ. Одоогоор ЦЕГ-ын сайтаас үүнийг авсан байгаа бөгөөд засвар хийж байгаа бололтой шинэчлэл хийж байгаа гэж бичсэн байв.

Өнгөрсөн жилийн яг энэ өдөр буюу 2012 оны 2-р сарын 15-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын вэб сайт www.masm.gov.mn мөн хакеруудын халдлагад өртөж байжээ.

С.Отгон