Шинэ барилгуудыг дулаанаар хангах боломжгүй болжээ
2013/07/30
Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм. Халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй, дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдаж байгаа барилгауудад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй гэж Дулааны сүлжээ ХК-иас мэдээлж байна. Нийслэлийн Засаг даргын “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудыг дулаан цахилгаанаар хангахгүй байх тухай” захирамжийн дагуу дулааны холболтын зөвшөөрөлгүй барилга, орон сууц худалдан авах болон захиалга хийж хохирохгүй байхыг анхаарууллаа.