Wi-Fi буюу утасгүй интернэт сүлжээнээс хамаарах болсон дэлхий ертөнц тун удахгүй Li-Fi-аас хамаарах болно хэмээн технологийн шинжээчид мэдээлж байна.Их Британийн “Velmenni” хэмээх компани Li-Fi буюу гэрэл ашиглан гайхамшигтай хүчин чадал бүхий интернэт сүлжээ үүсгэгч зохион бүтээжээ.

Эрдэмтдийн мэдээлж буйгаар энэхүү ухаалаг LED гэрэл нь секундэд 1Gb-ийн хурдтай интернэт сүлжээ үүсгэдэг буюу энгийн үгээр Wi-Fi-аас 100 дахин илүү хурдтай аж. “Velmenni” компани Эстони Улсын үйлвэрлэл, албан газрууд гэх мэт лабораториас бусад бүх нөхцөлд сүлжээг амжилттай туршсаны дараа дэлхий дахинд бүтээлээ зарлан тунхаглалаа. Туршилтын үеэр Li-Fi нь дээрх хурдыг үзүүлсэн байна.


Хэрвээ энэхүү сүлжээ хэрэглээнд нэвтрэх юм бол та өндөр нягтаршилтай киног хэдхэн секундын дотор татаж авах боломжтой болох юм.

Зохион бүтээгчдийн тайлбарласнаар Li-Fi мэдээллийг LED гэрэл ашиглан дамжуулдаг аж. Өөрөөр хэлбэл хүний нүдэнд ажиглагдахааргүй наносекундын хурдаар анивчдаг гэнэ. Бүтээгдэхүүнийг 2011 онд лабораторид зохион бүтээсэн бөгөөд тухайн үед секундэд 224Gb хурдалж байсан ч туршилтаар батлагдахад 1Gb дээр тогтсон байна.

Хурдаас гадна Wi-Fi-аас ялгаатай гол үзүүлэлт нь уг сүлжээ хана нэвтрэх боломжгүй байна. Wi-Fi орж ирсэн тохиолдолд нууц үгээ хийвэл сүлжээнд нэвтэрдэг. Харин Li-Fi гэрэлд суурилан ажиллах учраас сүлжээний цар хүрээ хана буюу өрөөн дотор хязгаарлагдах аж. Гэхдээ энэхүү сул тал нь аюулгүй байдлыг бататгаж буйгаараа илүү давуу тал болно гэж тайлбарлаж байгаа юм.

Мөн Li-Fi нь гэрийн ухаалаг төхөөрөмжүүдэд боломж олгох аж. Ирээдүйдэнэхүү төхөөрөмж сүлжээ үүсгэхээс гадна гэрийг гэрэлтүүлэх 2 үндсэн үүрэг гүйцэтгэхийг зорьж байна.

“Velmenni”-гаас гадна “Oledcomm”, “Purelifi” зэрэг компаниуд гэрэлд суурилан хурдтай сүлжээ бүтээх төслүүд дээр ажиллаж байгаа ч ийм амжилтанд хүрээгүй юм.

Li-Fi-ийн захирал Харалд Хаас зохион бүтээсэн технологийнхоо тухай 4 жилийн өмнө хэрхэн ярьж байсныг хүлээн авч үзнэ үү.

Технологийн түүчээ мэдээлэл танд таалагдсан бол найзууддаа түгээгээрэй.
Эх сурвалж: iPhone-ийг iPhone Center-ээс