“Бид ирлээ” цэнгээнт нэвтрүүлгээрээ та бидний танил болсон хөтлөгч, найруулагч Н.Алтанхуяг өнөөдөр өглөө нас баржээ. Ид хийж бүтээх 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд найз нөхөд нь итгэж чадахгүй эмгэнэл илэрхийлсээр байна.

 

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид эмгэнэл илэрхийлье.