Н.Энхбаярыг аль болох тайван байлгахыг хичээж байна гэв
2013/08/03
МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хорих ялаас суллагдсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлсэн ч Н.Энхбаярыг болон МАХН-ын дарга нар түүнийг хилсээр хэлмэгдсэн хэмээн үзэж буй тул цаашид цагаатгах талаар ярилцана гэж байгаа. гэхдээ юуны түрүүнд Н.Энхбаярын биеийг эмчлүүлэх шаардлагатай байгаа тул цагаатгалын талаар яpихаа түр хойшлуулсан байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаар тодруулахаар холбогдсон боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин Н.Энхбаярыг эмнэлгээс гарснаас хойш улстөрчид түүнийг эргэхээр очиж байгаа талаар ойрын эх сурвалж өгүүллээ. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаан хугацаанд хоридож, мөн эмнэлэгт хэвтэж байсан учраас одоогоор аль болох тайван байлгахыг хичээж байна гэв.
Зочин · 2013/08/04
Арван жил төр барилаа, олон тэр бум -ын хөрөнгөтэй боллоо, юундаа ингэж хорсож, атрилдаж биеэ зовоож байдаг юм бол. Дөчин мянгатын Энхбаяр үнэхээр зовлон үзээгүй гар юм. Түүнээс өөр эр бол баярлаад инээгээд л давхиж явах байх.