Муурны махаар тарваганы боодог хийж зардаг байсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчилсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Тэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр худалддаг байсан гэх. Гэвч энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Төгсбаяр хэлсэн байна. Учир нь ийм хэрэг цагдаагийн байгууллага шалгаагүй аж.  

Б.Оргил