"Дэлхийн мисс 2015"-д оролцож буй Намширын Ану эх орноо төлөөлөн БНХАУ-ын Санья хотноо тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Блиц:

Намшир овогтой Ану

24 настай

ШУТИС-УТДС-ийг төгссөн

Шүлэг бичих, усанд сэлэх, аялах, уруулаараа зурах дуртай

Англи хэлтэй

178 см өндөр

Биеийн харьцаа 88/60/90

Түүний эрхэм зорилгын нэг бол “Хүмүүнлэгийн элч” болох

Өдгөө 65 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Miss World 2015 тэмцээн энэ жил БНХАУ-ын Саня хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаагийн Miss World 2015 тэмцээнд дэлхийн 130 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байна. Харин уг тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр “Гоо сайхны титэм” их театрт зохион байгуулагдана.

Финалын шоуг жил бүр хоёр тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг байна. Энэхүү тэмцээн нь бусад ижил төстэй тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон орны гоо бүсгүйчүүд оролцож, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой юм.

Тус тэмцээнд Н.Ану эх орноо төлөөлөн оролцож байгаа. Дэлхийн хамгийн авъяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг уг тэмцээний Үндэсний бүжгийн төрөлд Н.Ану тун амжилттай оролцжээ.

Ингээд ертөнцийн гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөж буй түүний сүүлийн үеийн фотогоос сонирхуулж байна. Anuka Nuk цахим хуудаснаас цаг үеийн мэдээллээ цаг алдалгүй хүлээн авч түүнийг дэмжээрэй.