МУГЖ дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Дууч бүсгүйн нөхөр өнгөрсөн долоо хоногт хоёр найзын хамт анд явсан бөгөөд энэ үеэр харамсалтай зүйл болжээ.

Энэ тухай Х.Болормаа "Манай нөхөртэй хамт явж байсан хүмүүс сум алдсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Би тодорхой зүйл мэдэхгүй байна. Харин манай нөхрийг хэрэгт сэжиглэн саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл" хэмээн тайлбар хийлээ.

Ямартай ч энэ хэргийг холбогдох байгууллага нь шалгаж учрыг нь олох биз ээ.