Хайгуулын 630 тусгай зөвшөөрөл олгожээ
2015/12/06
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар бэлтгэж байгаа 742 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3248 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1772 ширхэг, ашиглалтын 1476 ширхэг тусгай зөвшөөрөл байгаа юм. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр болох 28.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Т.Буянаа
Зочин · 2015/12/06
Тусгай зөвшөөрлийн тоог аймаг тус бүрээр нь ил тод тавихыг санал болгож байна.