Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэлийг дэмждэг фэнүүд цөөнгүй ээ. Өнгөрсөн онд кино урлагтаа эргэн орж цоо шинэ дүрүүдээ олны хүртээл болгосон. Эр хүн болгож өгөөч кинонд тун шийдэмгий төрхийг бүтээсэн нь сайшаал хүртсэн.

Оюутан байхдаа “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киногоор үзэгчдийн хүртээл болсон билээ.

 

 

Жүжигчин бүсгүй цахим ертөнцөд тун нээлттэй нэгэн. Тэгвэл түүнийг цахим найзууд нь хааяа даа ширүүхэн шүүмжлээд авдаг. Энэ удаад тун ширүүн маргаан болж өнгөрөв. Учир нь дээрх гэрэл зургийг оруулж найзууддаа сонирхуулсны төлөө "Царай муутай, шалчгар зантай со эрийн энгэрт жаргана гэж бодоо юу" хэмээн загнуулах нь тэр. Уг нь тэр Со жүжигчний барималтай л зургаа авахуулсан юмсанж. Олны танил байх ч хэцүү юм даа.

О.Ариун