Сая мэдээ уншлаа.
 
Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна. Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах гэнэ.
 
Карл Марксаль 18-р зуунд "Германы и деологи" номондоо монголчуудыг, тэд бол Хөгжлийн анхдагч "примитив" үедээ явж байгаа үндэстэн гэж онож хэлсэн. Залхуу, тэнэг, арчаагүй, наргиж цэнгэх дуртай, ядуу хэвээрээ, өнөөдөр мөн л нялхаараа байгаа бидэнд, үнэхээр тэр Гиннестээ бүртгүүлээд сая сая доллар аваад өөрийгөө өрөөл олонтойгоо тэжээчихдэг байсан бол, энэ нэр хүнд олох гэсэн өрөвдөлтэй арга тохирохсон.
 
Даан ч үгүй юм даа. Нэг ч доллар дагалдахгүй алга дарам батламжийг авахын төлөө хийрхэл давтан, гадныхны нүдээр бикини буюу усны хувцас өмссөн мэт өмсгөлтэй гүзээтэй эрчүүдээ олноор нь цуглуулж, бас үндэсний хувцастай хүмүүсээ талбай­гаар алхуулж, бяцхан үрсээ өлсгөж, наранд шаруулан байж биелгээ бү­жиглүүлэх гээд сэтгээд байна шүү дээ...
 
6000 бөхийнбарилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, удахгүй болох түмэн морины уралдаан. Гэмгүй хүүхдүүдийн амь л мулгуу насанд хүрэгчдийн галзуурлаас болж дахин үрэгдэх байхдаа. Бид ядуу орны хүмүүст ерөөсөө зохимжгүй энэ үзэл суртлыг Хэн, Яах гэж зориудаар гааруулаад байгааг анзаарах хэрэгтэй.
 
999  уртын дуучин дуулуулж Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйтэй мөн хамгийн урт хиртэй хумстай хүнтэй хамт энэ номонд хэвлүүлж "гайхуулснаар" Монгол улсын эдийн засаг сайжран, ядуурал багасан, өлсөж байгаа монгол хүүхэд цадахуу? Үгүй...  харин ингэж байгаа нь Үндэстний хэмжээний солиорол улам газар аван замбараагүй болж.
 
Үүнийг санаатайгаар залах хэсэгхэн хүмүүс олныг яг манжийн үе шиг баяр наадам цэнгүүнээр хууран, массын эрүүл сэтгэхүйг үгүй болгож. Улс оронд тулгамдсан гол чухал асуудлууд болох Бондын өр, Оюу Толгойн луйвар, ТаванТолгойн зээл, Төгрөгийн үнэгүйдэл, үнэ өсөлт, хорт утаа, Авилгалын хэргүүдээс таны анхаарлыг холдуулж.
 
Эрх мэдэлд ээлжлэх цөөн гэмт этгээд нөхөд энэ орныг бодлоготой мөхөөж байгааг харуулж байна.  Бид энэ номонд бичигдснээр хөгжихүү?!гэж Монгол хүн Та өөрөөсөө асуугаарай.
 
Ч.Өрлөг