Биеэ үнэлэгчдийн “үүр” ээлж дараалан илчлэгдсээр
2013/08/06
Манай улсад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд татан оролцуулах, зохион байгуулах, орон байраар хангах зэргийг хуулийн дагуу хатуу хориглодог. Тэр ч утгаараа хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлэгчидтэй сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй юм.
Харамсалтай нь биеэ үнэлэгчид болоод тэднийг орогнуулагч зочид буудлууд болоод саун, массажны газрууд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм.
Саяханы нэгэн жишээг дурдахад Баянгол дүүргийн XVI хороо, “Гандантэгчинлэн” хийдийн ойролцоо орших нэгэн хашаанд биеэ үнэлэгчид үүрлэж, гадаадын иргэдэд үйлчилдэг байсныг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлж хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 3-ны өдөр мөн л тус дүүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “ALE HOUSE” зочид буудлын доод давхарт байрлах саунд биеэ үнэлж байсан 18-25 насны 10 орчим эмэгтэйг үйлдэл дээр нь барьсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зочид буудлын гадна саун гэх хаяг байдаг ч уг газарт сауны үйл ажиллагаа бус зөвхөн биеэ үнэлэгчдийг орогнуулж, орон байраар хангадаг байсан байна. Мөн уг саун нь анхнаасаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл ч аваагүй байсан байна.
Энэхүү хэрэгт холбогдуулан тус сауныг түрээсэлдэг байсан 28 настай О гэгч эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр саунд массажист ажилд авна гэх зар тараагаад зарын дагуу ирсэн охидод энэхүү ажлыг санал болгож, биеэ үнэлэхэд нь татан оролцуулж, зуучилдаг байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.
Тэрбээр уг газарт өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн охидыг зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан байна. Ингэхдээ охидын биеэ үнэлж олсон орлогын 50 хувийг нь авдаг байсан аж.
Тодруулбал энд биеэ үнэлдэг хүүхнүүд нэг цагийн 40 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг байсан бөгөөд 20 мянгийг нь сауны эзэн болох О-д өгдөг байсан аж. Үйлдэл дээрээ баригдсан биеэ үнэлэгч охид болоод тэднийг зуучилдаг байсан О-г Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсээс түр саатуулаад байгаа бөгөөд охидод хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцох бол зуучлагч О-д хуулийн дагуу эрүүгийн хариуцлага тооцох аж.
Манай сурвалжилах хэсэг энэхүү биеэ үнэдэгчдийн үүр буюу “ALE HOUSE” зочид буудлын доод давхарт байрлах сауныг зорилоо. Уг зочид буудлын үүдэнд саун гэх жижигхэн хаяг харагдлаа. Буудлын үүдээр орж ресепшн эмэгтэйгээс саун хаана байгааг лавлахад “Доор хонгилийн давхарт байдаг.
Гэхдээ одоо ажиллахгүй байгаа. Өнгөрсөн ням гарагаас хойш ажиллаагүй гэлээ. Учир байдлаа хэлж зарим зүйлсийг уг буудлын угтагч эмэгтэйгээс тодруулсан юм. Тэрбээр нэрээ хэлж зургаа авахуулахаас татгалзсан бөгөөд бидний асуусан асуултын цөөн хэдэд нь хариулсан юм.
-Танай буудлын доор байрладаг саунд 10 орчим эмэгтэй биеэ үнэлж байгаад баригдсан гэж дуулсан. Өөрөө энэ талаар мэддэг байсан уу?
-Би энэ ажилд ороод удаагүй болхоор сайн мэдэхгүй байнаа. Гэхдээ гадарладаг байсан л даа. Яг дотор нь ороод хамт байж үзээгүй болхохоор нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Орой болохоор хэдэн охидууд энэ саунаар орж гараад байдаг юм. Би эхэндээ ажилчид нь юм байх гэж боддог байсан юм.
Гэхдээ заримдаа манай буудалд ганц нэгээрээ өөр хүмүүстэй ороод байхаар нь тиймэрхүү ажил хийдэг юм болов уу гэж гадарласан. Гэтэл өнгөрсөн хагас сайнд баахан цагдаа нар ирж шалгалт хийгээд л бөөн юм болсон. Тэгэхэд нь л сайн мэдэж авсан.
-Хэд орчим насны хэчнээн охид байнга ирдэг вэ. Шинээр охид байнга ирдэг үү?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Зүс хараагүй охид зөндөө л орж гардаг. Саунаар үйлчлүүлж байгаа байх л гэж боддог байсан. Байнга байдаг нэлээд хэдэн охин байдаг. Яг хэд гэдгийг нь нарийн мэдэхгүй байна.
-Сауны үйл ажиллагаа бус зөвхөн биеэ үнэлэгчдийг орогнуулж орон байраар хангадаг байсан гэсэн. Тэрийг нь мэдээгүй хэрэг үү?
-Мэдээгүй ээ.
-Сауныг түрээслэдэг О гэгч эмэгтэйн талаар яриач. Ямархуу хүн бэ?
-Махлагдуу эгч л яваад байдаг. Манай буудал дотроо саун, уушийн газар гээд хэд хэдэн үйлчилгээний газар байдаг болохоор би бүгдийг нь танихгүй шүү дээ. Тэгээд ч би энэ ажилд ороод удаагүй болхоор нарийн ширийнийг нь мэдэхгүй байна гэлээ.
Арваадхан хоногийн дотор нэг дүүргийн зэргэлдээ хоёр ч хорооноос биеэ үнэлэгчид хэдэн арваараа баригдаж, тэднийг орогнуулдаг үүр нь хаалгаа барилаа. Тэгэхээр халтар хэдэн цаасны төлөө харийн эрсийн өврийг дулаацуулж ариун биеэ бузарлаж буй монгол охидыг яалтай ч билээ.
Эх сурвалж:
Зочин · 2013/08/10
Sapporo-r duuren *************id bjil bdag shde.Tsaanaa tsagdaa nartai holbootoi bdag shde.Tgd ch say garan hun amtai bolson hot yum chin bagahan hemjeenii yagaanii gudamj bh heregtei tegehgui bolhuchingiin hereg gazar awch ehelne shuu dee
Зочин · 2013/08/08
БГД ийн 14 хорооны 15, 16 -р байруудад байгаа HOTEL гэгч **********ы газруудыг яагаад хаахгүй байгааг ойлгохгүй байна. Энд архидалт, **********далтыг ивээн тэтгэсэн хүмүүс олон жил ажиллаа. Мөн 12 -р хорооны зам дагуух зочид буудал нэртэй ********** цуглуулдаг газруудыг цэгцлэх цаг болсон. Арай дэндлээ
Зочин · 2013/08/07
Хэн болохыг нь нийтэд зарлаж сайн үр дүнтэй хариуц******** тооцож байж л нам алга болдоггүй юмаа гэхэд арай л багасах байлгүй дээ.
Зочин · 2013/08/07
Эмгэнэл юмдаа
Зочин · 2013/08/07
ЭМС САДАРЛАВАЛ ҮНДЭСТЭН МӨХНӨ
Зочин · 2013/08/07
ЭНЭ БАЛАЙ ГАРУУДЫГ НИЙТЭД ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЯДАЖ БАЙХАД НИЛ ӨВЧНИЙ ҮҮР БАЙГААДАА БҮХ БЗХӨ-НИЙ ШИНЖИЛГЭЭР ОНОШИЛГООГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГАЙ БОЛЖ НЭГ САЙХАН ААВЫН ХҮҮ ЭДГЭЭР НОВШНУУДТАЙ ГЭР БҮЛ БОЛВОЛ ЯАВ Ч САЙН ЗҮЙЛ БОЛОХГҮЙДЭЭ!!!!!!!!!!!!!!!