Долоо хоногийн өрнийн зурхай 2015.XII.14-2015.XII.20

Хонь: Энэ долоо хоногийн хичээл зүтгэлийнхээ ачаар та ирээдүйгээ баталгаажуулж чадна. Энэ үеэс эхлэн таны амьдралд эерэг өөрчлөлт гарч эхлэх болно. Ажилдаа албан тушаал ахиж, их сургуулийн зэрэг хамгаалахад саадгүй байна. Найз нөхөд, хамт олны дунд үгээ цэгнэж, өөрийн нэр хүндийг унагаахгүй байхыг хичээгээрэй. Эсрэг хүйстэнтэй харилцахад төвөгтэй, ойлгомжгүй байдал үүсч болно. Улстөрчдөд таагүй нөхцөл байдал тохиох магадлалтай. Урьдчилан сэргийлэх үзлэгт орж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Үхэр: Гэр бүлд хүнд хэцүү үйл явдал тохиох магадлалтай. Үр хүүхдүүд баяр бахдалыг төрүүлнэ. Ажилдаа амжилт гаргаж, удаан хугацааны хөдөлмөрийн үр дүнгээ амсана. Эдгээр өдрүүдэд та зугаа цэнгэлд илүүтэй цаг зарцуулах магадлалтай. Хол ойр аялах, сурах төлөвлөгөөгөө түр хойшлуулах хэрэгтэй. Хосуудын харилцаанд гарсан жижиг асуудлыг ч үл тоож болохгүй. Биеэ чийрэгжүүлэх, фитнессээр хичээллэхийг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.

Хамтатгах: Эдгээр өдрүүдэд баяр, гуниг ээлжилж таны амьдрал олон өнгөөр бялхана. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүл. Ажлаа сольж, амьдралын хэв маягаа эвдэхийг хичээгээрэй. Удаан хугацаанд хайсан хүнээ олж чадна. Санхүүгийн хямралд өртөхгүйн тулд аль болох тооцоотой байхыг хичээгээрэй. Биед санаа зовоох өвчин, эмгэг илэрч магадгүй. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлна.

Мэлхий: Энэ долоо хоног танаас маш их эрч хүч, энергийг шаардана. Таны хуучин амраг, эртний найз гарч ирснээр амьдралд чинь ойлгомжгүй үйл явдлууд тохиолдож эхэлнэ. Долоо хоногийн сүүлээр чухал мэдээ сонсох юм уу шийдвэр гаргана. Дайснуудаасаа болгоомжилж, тэдний урхинд орохоос болгоомжлоорой. Мөнгө, санхүүтэй холбоотой маргаан, үл ойлголцлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно. Одоохондоо ирээдүйн том төлөвлөгөө боловсруулах хэрэггүй. Мөргөл үйлдэж, бясалгал хийх зэргээр сэтгэлээ төвшитгөхийг зөвлөж байна.

Арслан: Сэтгэл санаа өөдрөг, баяр хөөртэй байна. Байр орон сууц худалдан авах, үл хөдлөхийн гэрээ хэлцэлд тааламжтай. Ажил дээр санаа зовоосон асуудал эергээр шийдэгдэнэ. Эдгээр өдрүүдэд та алдсанаасаа илүүг олох боломжтой. Таны хүсэл тэмүүлэл ирээдүйн зорилгод хүрэх гол түлхүүр байх болно. Аливаад тэнцвэрийг хадгалж, хэт туйлшрахгүй байхыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд тааламжгүй бөгөөд салж хагацах магадлалтай.

Охин: Та энэ долоо хоногт олон зүйлийг амжуулж чадна. Эдгээр өдрүүдэд хичээж ажилсны үр дүнд таны нэр хүнд алсдаа цуурайтна. Буруу зөвийг заагласан түгээмэл ойлголтуудад баригдах шаардлагагүй. Өөрийнхөө бодлоор шийдвэрээ гаргах хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа халуун дулаан байж, хосуудын хайр сэтгэл батжина. Өөрийгөө шинэ зүйлд сорих, өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Санхүүгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирна.

Жинлүүр: Эрх чөлөө, сэтгэл санааны тайван байдлыг мэдэрнэ. Удаан хугацаанд уулзаж, болзсон нэгэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх бололтой. Гэр бүлд тань шинэ хүн нэмэгдэж магадгүй. Хиймэл дүр эсгэсэн хүмүүсээс болгоомжлоорой. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч нэлээдгүй саадыг туулах хэрэгтэй болно. Орон байраа зарах талаар бодох ч хэрэггүй. Цаг нь биш. Хувийн амьдрал, ажлын ачааллаа тэнцвэртэй байлгаж, аль нэгийг нь орхигдуулах хэрэггүй. Мөнгөний урсгал таныг чиглэж байна.

Хилэнцэт: Эдгээр өдрүүдэд та аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Амьдралд тань олон эерэг өөрчлөлт гарна. Найз нөхдийн хүрээлэлд шургалсан өөдгүй, санаа муут нэгнээс эртхэн харилцаагаа таслахыг зөвлөж байна. Нэр хүнд, байр сууриа хамгаалан тэмц. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч мөнгөний асуудал байсаар байна. Бусадтай хуваалцах тусам улам арвиждаг зүйл бол сайхан сэтгэл юм. Энэ долоо хоногт сайн санааны үйл ажиллагаанд оролцох, хандив өргөхөд таатай. Бизнест А төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч Б амжилттай болно гэдэгт итгэлтэй байж болно.

Нум: Ажилдаа амжилт гаргаж, бусдаас урам магтаалын үг сонсоно. Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүй байх бололтой. Бусдын төлөө хэт зовнил таны сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Өөрийгөө хөгжүүлж, сонирхлын хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Амьдралаа улам баялаг болгож өдөр бүрийг өөрөөр өнгөрөө. Санхүүгийн нөхцөл байдал бусдаас хамааралтай байна. Эрүүл мэнд сайжирна.

Матар: Бүхнийг шинээр эхлэхэд тохирсон үе. Ажлаа сольж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж болох юм. Өнгөрсөн алдаанаас сургамж авч, дахин давтагдахаас сэрэмжлээрэй. Зүүд зөнтэй байх бөгөөд ойрын өдрүүдэд биелэх магадлалтай. Таны материаллаг байдал дээшилнэ. Уран бүтээлчид зав чөлөө багатай байх болно. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтын дэглэм баримтлах нь чухал. Та энэ долоо хоногт багагүй алдаршиж, олон хүн таныг хүрээлнэ. Зарлагаа орлогоосоо давуулахгүй байхыг хичээгээрэй.

Хумх: Зугаатай долоо хоног. Таны гадаад үзэмж сайжирч, сэтгэл татах чадвар нэмэгдэнэ. Энэ нь эсрэг хүйстний анхаарлыг зүй ёсоор татах тул ганц бие хүмүүс боломжийг битгий алдаарай. Мөнгө, бизнес, байр суурь бүх зүйл зөвхөн танаас шалтгаална. Магадгүй та багахан хэмжээний хөрөнгө хурааж чадна. Хүсэл сонирхлынхоо дагуу ирээдүйгээ төлөвлөөрэй. Нууцаа чанадалж, сэтгэл хөдлөлөө цэгнэж байх хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд та хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байх болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

Загас: Шинэ долоо хоног таньд шинэлэг бүхнээр бэлэг барина. Өнгөрсөнд ямар хүн байснаа эргэн нэг харж, алдаа оноогоо цэгнэ. Ирэх өдрүүдэд таны хичээл зүтгэлийг үнэлж зохих хэмжээнд урамшуулна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учрах бол хостой нь гэр бүлээс гадуурх харилцаанд сэтгэл алдрах магадлалтай. Долоо хоногийн дундуур орж ирсэн мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлдээ халуун дулаан харилцааг эрхэмлээрэй. Эрүүл мэнд, санхүүгийн байдал сайн байна.