Хятадын Жиамуси  хотын оршин суугч  17 настай Шуан гэх охин хамаатныхаа гарт харамсалтайгаа амиа алдсан хэрэг гарчээ.  Тэрбээр хамаатныхаа эгчийнд туслахаар ирсэн ч тэдний гэрээс амьд гараагүй байна.  Өөрөөр хэлбэл бүсгүйн холын хамаатан Тань И хөл хүнд, ядарч байгаа болохоор гэрийн ажил хийж чадахгүй байна,  гэрт ирээд гарт зарагдаад өгөөч, гомдоохгүй өгнө шүү хэмээн санал тавьсны дагуу гэрт нь очжээ.  Гэрт нь байрлаж, ажиллаж  хугацаандаа хохирогч гэрийн ажил хийдэг байсан бөгөөд энэ үеэр эгч нь нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орохыг гуйж, хангалттай мөнгө амалсан ажээ.  Улмаар санасандаа хүрсэн байна. Харамсалтай нь гэр бүлийн хоёр хөөрхий бүсгүйг элдвээр тамалж, ёс бус авирлан гэртээ хорьдог болсон бөгөөд нэг л өдөр хор уулгаж хороосон байна.  Улмаар охины цогцосыг гаргаж хаясан ч  энэ хэргийг тус улсын цагдаагийн газраас илэрүүлсэн байна.  

А.Маша


Гэмт этгээдүүд


Гэмт этгээдүүд эмнэлэгт байгаа нь


Талийгаач.

Талийгаач