Шинэхэн хосууд болох Татьяна ,Слава нар хуримандаа 33 лимузин хөлслөхөөс эхлээд  багагүй зарлага гаргажээ.  Хуримын зарлагын дийлэнх нь буюу 200,000 нь сүйт бүсгүйн гивлүүрийг зөөхөд зарцуулагджээ.  Өөрөөр хэлбэл  хосууд хуримынхаа энэ өдөр  Гиннесийн дээд амжилтыг хамгийн урт гивлүүртэй  сүйт бүсгүй гэсэн заалтаар эвдэхээр зэхсэн бөгөөд  Татьяна бүсгүйн гивлүүрийн урт 3км, 686м гэнэ.  Зорилгоо биелүүлсэн бүсгүй удахгүй Гиннесийн амжилтыг эвдсэн батламжаа гардан авах ажээ.  Татьяна бүсгүйгээс өмнө энэхүү амжилтыг  300 м урт гивлүүртэй Их Британи бүсгүй эзэгнэж байсан түүхтэй юм.

 











 

А.Маша
;