Дотоод таргалалт эрчүүдийн ясыг гэмтээдэг
2013/02/17
Хэрэв тухайн эрэгтэй “шар айрагны гүзээ”-тэй бол мань хүн зүрх, судасны өвчин болон ясны асуудалтай хүмүүсийн бүлэгт багтаж байна гэсэн үг. Ийм дүгнэлтийг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн байна.
Эрчүүдийн таргалалт астма өвчин, холестерины өндөр агууламж, нойргүйдэлтэй хавсардгийг бид мэднэ. Тэгвэл үүн дээр ясны өвчлөл нэмэгдэж байна. Өнөөг хүртэл остеопороз буюу яс судлалын дийлэнх ажлууд эмэгтэйчүүдэд хамаатайгаар хийгдэж байсан юм.
Тэгвэл эрдэмтэд энэ удаа эрчүүдийн ясыг судлав. Дунджаар 34 настай илүүдэл жинтэй гучин таван эрэгтэйд судалгаа хийжээ. Голчлон тэдний хэвлий, гуяны хэсгүүдийн томографи зургийг авч шинжлэв.
Ингэснээр булчин болон өөх, тослогийн хэмжээг тодорхойлсон байна. Мөн арьсан доорх өөхний зузаан ясны бат бэх чанарыг хоёр дахин бууруулдаг болох нь тэр үеэр тогтоогджээ. Үүнд биеийн нийт жин болон тухайн хүний наслалт онцын нөлөөлөл үзүүлсэнгүй.
miimjx · 2013/04/13
hhlLtm hirsxaueardj
Anna · 2013/04/10
I thought finding this would be so arduous but its a bezree!