Бурхан болоочдын шарил дээр “бүжиглэе”
2013/08/08
Нийслэлчүүдийн хэлж заншсанаар "Далан давхар" буюу албан ёсны нэрээрээ "Самбалхүндэвийн оршуулгын газар"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар Нийслэлийн захиргааны зүгээс санал, санаачилга гаргасан.
Сайхан сонсогдохгүй байна гэж үү. Оршуулгын газар биш цэцэрлэгт хүрээлэн. Хажуугаар нь өнгөрөхөд л нуруугаар хүйт даах тэр газарт олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болно. Гоё байгаа биз дээ. Тиймээс л "Самбалхүндэвийн оршуулгын газар"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар ойрын өдрүүдэд иргэдээс санал асуулга явуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Санал асуулгын үеэр иргэдийн ихэнх нь дэмжиж байсан ч, хэлэлцүүлэг болоход эсэргүүцэх хүн олон байсан гэнэ. Гэхдээ л эсэргүүцлээ гээд амжилт олдог цаг ард хоцорсон тул нийслэлийн эрхийг гартаа авсан хүмүүс хийнэ л гэсэн бол хийдэг гэдгийг нийслэлчүүд мэдэж байгаа. Тэгэхээр бурхны оронд залрагсдыг “бужигнуулах” төлөвлөгөө ямар ч байсан хэрэгжинэ гэж ойлгож болно.
“Далан давхар”-т ойролцоогоор 250 мянга орчим шарил байгаа гэнэ. Тэдгээрийн 30 гаруй хувийнх нь ар гэр нь байдаг гэсэн судалгаа гарчээ. Харин үлдсэн хэсэг нь хэн ч тоохгүй, харж хандахгүй “хаягдал” болж хувирсан гэсэн үг. Магадгүй хэдэн үеэрээ бүгд тэнд нойрссон байж болох. Ингэж хэлэхэд хатуудаж байгаа мэт боловч, тэдгээр шарилыг ухаж гаргаад, чандарлана гэдэг үүнээс ч хатуу баймаар.
"Далан давхар" гэж сонсохдоо, түүний ойролцоо явахдаа жихүүцдэг нэг хэсэг нь байж болно. Харин тэнд л миний өвөө, эмээ, ээж аав минь байгаа шүү хэмээж, тэр газрыг эрхэмлэх хүн ч бий. Монголчууд хэзээнээсээ л бурхан бологчдоо “Эх дэлхийнхээ хөрсөнд амгалан нойрсох болтугай” гэдэгсэн биш бил үү. Харин Солонгосын олон ангит киноноос харж байхад нас барах гэж буй хүн “Миний цогсцыг чандарлаад Хан мөрөнд хийсгээрэй” гэж захидаг юм билээ. Бодвол солонгосчууд ухаантай юм байна л даа. Үхсэнийхээ дараа цогцсоороо тоглуулахгүй гэсэндээ тэгдэг байх. Тэгээд ч тэдэнд ямар манайх шиг өргөн уудам нутаг байгаа биш дээ. Нэг уулын энгэрт оршуулчихвал нөгөөх нь ирээд авч хаячихаад оронд нь байшин сүндэрлүүлчихдэг болохоор тэр биз. Тэгвэл бидэнд 1,5 сая км квадрат нутаг дэвсгэр бий. 2,9 сая хүн амтай бид газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-д ордог.
Гэтэл бидэнд бурхан болоочдоо нутаглуулах алга дарам газар олдохгүйд хүрч мэдэх нь. Тиймээс л эх дэлхий, газар шороондоо гүн нойрссон тэдний “хүүр”-ийг нь хөндөөд эхэлж байгаа хэрэг. Бас нэг зүйл бий. Хэн нэгэнд голдоо ортлоо гомдсон хүн “Энэ ч намайг үхэхээр миний хүүрэн дээр бүжиглэнэ дээ” гэх муу үг чулууддаг юм билээ. Тэгэхээр бид муугаар ярихад бурхан болоочдынхоо газрыг булаагаад, буурь дээр нь бүжиглэх гэж байгаа хэрэг биш гэж үү.
За яах вэ. Энэ бүгдийг бичээгүйд тооцъё. Харин “Далан давхар” буюу "Самбалхүндэвийн оршуулгын газар"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг хоёр гараа өргөөд дэмжье. Яагаад болохгүй гэж. Яаж ч бодоод оршуулгын газраас цэцэрлэгт хүрээлэн дээр. Тиймээс “Далан давхар”-т байгаа 250 мянга гаруй шарилыг ухаж, гаргаад, чандарлаад суварга босгоё. Чимээгүй хотын иргэдийг “нүүлгэн шилжүүлэхэд” хэдий хэр хэмжээний мөнгө гаргасан ч яадаг юм бэ. Энэ бол нийслэлчүүдийн төлөө хийж байгаа зүйл. Сүнстэй, буг чөтгөртэй гэдэг яриа шарилуудыг дагаад алга болно. Харин оронд нь тэнд залуус болзож, хөгшид нарлаж, хүүхэд тоглодог цэцэрлэгт хүрээлэн босно.
Эцэст нь нэг зүйл асууя. Та тэр цэцэрлэгт хүрээлэнд очих уу.
Н.НОМИН
Зочин · 2013/08/09
yumiig dandaa goeoor bodoj baix heregtei
Зочин · 2013/08/09
Tend bi hezeech ochij tsengehgui
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Zaaval bujigleh albagvil de. Haaya hajuugaar n yvahad uvuu maani noirsoj bga gej boddog ch harahaasnvd haltirch setgel shimshirmeer haragddag. Ternii orond tsetseg navch bolson nogoon hvreelen bval setgeld saihan uujirmaar bna bha. Ter vvdneesee l tegj bga bolohoos zugaalj s***ddag gazar bol bishe. Uuriinhuu oilgosnoor ingej mushgij bolohgvi bha.
zoro · 2013/08/09
tegeed yaa geed baigaam be??? Hen tend bujiglene geed baigaam be? Ene setguulch yag yah geed baigaag ni oilgohgui bna, neg l yum bolohoor esreg mushgisan yum zaaval gargaj ireh albatai yumuu? Tendhiin baidal aimaar baigaa shdee, aimaar, evgui gishgevel tsomorson avs ru orood l taliigaachtai hamt zalarch bolno. Hundetgeliin tsetserlegt hureelen bolgood, yanzlaad ergej toirson ch ayataihan bolchvol, harin ch aidas huidesgui zugeer bish gejuu?? Bi ter tseterlegt hureelend ochno, hundetgeltei handana, harin bujiglehgui.
Зочин · 2013/08/09
bi l law ochihgui zugeer s.hn yanzlah heregtei bh dotorhiig ni tsetserlegjuulj ha**** haisiig ni aytaihan bolgono gwl yu ym ghees zugaalj ywdg tsetserlegt hureelen bolgono gwl hen ochhiig huseh we dee. Uhaj awch chandarlah ch tm taatai sonsogdohgui l bna uwug deedseesee l bid chn burhnii orond odogsdiinhoo ***riliig hunduj, yasig ni undulzvvlj bsn tvvh vgvi l ymsan daa
Зочин · 2013/08/09
bi l law ochihgui zugeer s.hn yanzlah heregtei bh dotorhiig ni tsetserlegjuulj ha**** haisiig ni aytaihan bolgono gwl yu ym ghees zugaalj ywdg tsetserlegt hureelen bolgono gwl hen ochhiig huseh we dee. Uhaj awch chandarlah ch tm taatai sonsogdohgui l bna uwug deedseesee l bid chn burhnii orond odogsdiinhoo ***riliig hunduj, yasig ni undulzvvlj bsn tvvh vgvi l ymsan daa
Зочин · 2013/08/09
bbjj · 2013/08/09
hezee ch ochihgui. tend tgd sanaa amar bujigled bolzood narlaad yvj bh hereg uu. harin aytaihn zasaj ynzlaad hundetgeliin maygiin gazar bolgoh heregteishde.tsetserlegt hureelen gher tgj oilgod bgamu??????????????? ugn bi ooroor oilgosiimsan
Нүүлгэх нь л · 2013/08/09
Би насаараа зурагтад амьдарсан хүн 46 р сургуульд сурч бандь нартай хаая сахилгаггүйтж 70 давхарт очих хүүр харье гээд л очдог байсан. тэн авснаас нь гаргаад нохой ухаад хаячихсан за тэгээд цемент нь цөмөрсчихсөн их л соирхож дараа шинжингөө нөгөөдхөө зүүдлээд унтаж чадахгүй гадан гарч тагтаа хооллож бурханд залбирч байснаа санаж байна. Би л лав тэр газараар зуга********гүй байх та нар мэддэг бол тэр хүчит шонхор зах чинь оршуулга байсан юм шдээ тэгээд дээгүүр нь тэгшилчихсэн юм. Ер нь бол нүүлгэх чандарлах нь зөв харин Цэцэрлэгт хүрээлэн барих ч дээ мэдэхгүй тэрний оронд сүм бариад тэнд 108 суврга босгож тэр бурхан олон барьвал дээр байх Цэцрлэгт хүрээлэн гэхээн 1 л төсөөлөлд буухгүй байна. Тэр цэцрлэг дундуур алхаад урьд нь энд оршуулгын газар байсын тэгээд одоо ийм болчихсон гэхэд нэг л зарс хийсэн юм л байх байх да
sss · 2013/08/09
***l ***** utgagui ym bichdegee boloh heregtei sh dee chiniiheer bolon dalan dawhar ingeed l hhuuchin heweeree bgaad bhuu
Зочин · 2013/08/09
Зүгээр газарт булаад хэдэн жилийн дараа ямархуу хортой бодис гаргаж хөрс бохирдуулдгийг судлаад үзчих.
Зочин · 2013/08/09
Утгагүй юм бичидгээ болимоор юм. Энэ зөвхөн чиний бодол өөрийнхөө бодлыг ингэж бичиж болохгүй. Бүжиглэнэ, нарлана, салхилна гэнүү цэцэрлэгт хүрээлэн болгон тийм байдаггүй юм.
Зочин · 2013/08/09
одоо чандарлах нь зөв дөө газарт булах ч аль ч талаасаа дэмий
Зочин · 2013/08/09
uhsen ch ochihoorgui gazar boloh gej bgaan bnaldaa haha